"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

Ардчилсан намын гишүүн, хуульч О.Баасанхүү иргэн Д.Монголхүүг ямар үндэслэлээр баривчилсан талаарх ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд хариу тайлбар хийлээ.


Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү:

-Бид төр барилцаж байгаа нам. 11 гишүүнтэй бүлэгтэй. Ардчилсан намыг удирдаж буй гол хүмүүс нийслэл, УИХ, Засгийн газарт нөлөө бүхий албан тушаал хашиж байсан учир цар тахлын нөхцөл байдлыг аль болох улстөржүүлэхгүй, үймээн самуун гаргахгүй байх, иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар асуудлуудыг төр засгийн түвшинд тэр дундаа иргэдийн мэдэхгүй, иргэдээс нуугаад буй мэдээллийг мэдэж байгаа ч бид олон нийтийг бухимдуулахгүй гээд тэвчээртэй харж, ажиллаж байгаа.

Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудал дээр цагдаагийн байгууллага дахиад л өөрсдийгөө зөвтгөсөн, хуулийн дагуу арга хэмжээ авсан байдлаар ярьж байгаа. Иргэн Д.Монголхүүг шөнө албадан барьсан баривчилгааг Эрүүгийн хуулийн 23.1 гэдэг заалтын дагуу хэрэг үүсгэн удаа дараа дуудахад ирээгүй учраас албадан баривчилгааг шөнийн 01:00 цагт хийсэн гэх зөвтгөлийг хийж байна лээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд процессын ажлыг явуулахдаа сэжигтэн, яллагдагч, аливаа зүйлийг прокурорын дуудах хуудсаар дуудаж авчирдаг. Хоёрдугаарт, дуудах хуудсаар ирэхгүй бол албадан баривчилгааг шүүхийн тогтоол, шийдвэр гарсаны дараа хийдэг.

Эрүүгийн цагдаагийн бие төлөөлөгч энд оролцох нь иргэдийн хэв журмыг зохицуулах үүрэгтэй юу? Мөрдөн мөшгих үүрэгтэй байна уу? гэдэг нь бидэнд ойлгомжгүй байгаа. Эрүүгийн цагдаагийн чиг үүрэг нь гэмт хэргийг илрүүлэхийн тулд нууц далд аргаар мөрдөн мөшгих байдлаар илрүүлэн тогтоодог. Тэрнээс биш, мөрдөн байцаагч нь гарч ирээд дуудсан, ярьсан гэдэг мэдээлэл ирээгүй байна. Ялангуяа хүмүүсийг унтаж, амарч байх үед хойшлуулашгүй ажиллагаа явуулах гэж байгаа бол дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд тийм баривчилгаа хийдэг. Монголхүүгийн хувьд Ардчилсан намын томилолтоор Хэнтий аймаг руу сурталчилгааны ажилд яваад буцаж ирэх явцдаа баригдаж, хоригдсонд бид эмзэг хүлээн авч байна. Иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу хүчээр дайран орж, булаан авч явсан юм шиг мэдэгдэл хийсэн. Энэ асуудалд эмзэг байна. Ардчилсан нам зохих ёсны мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй. Бид албан ёсны өмгөөлөгч нь биш. Зөвхөн албан ёсны этгээдүүдийн тайлбар дээр дүгнэлт хийх бололцоотой. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг.

Улсын начин Э.Энхбат өдгөө хагас үхлүүт, ургамлын байдалтай байгааг ах дүү, гэр бүлийнхэн нь надад албан бусаар хэлж, зургийг нь үзүүлсэн. Би 20 гаруй жил хуулийн ажил хийсэн хүний хувьд хэлэхэд хүнийг ийм аймшигтай болгосон хүнийг барьдаггүй, шийтгэдэггүй, хорьдоггүй явж байгааг хараад гайхаж байна. Би Н.Түвшинбаярын талаар ярьж байна. Ерөнхий сайдын найз, нэг нутаг, зөвлөх байвал ямар ч хүн гэмт хэрэг хийсэн хоригддоггүй, баригддаггүй байж болохгүй. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой.

Гуталны хэрэг гарч ирсэн. Хайрцган дотор хүүхдийн гутал байсан гэсэн. Харин манай цагдаагийн байгууллага ярихдаа хайрцган дотор тэсрэх, дэлбэрэх, шатамхай материал байж болзошгүй байсан учир оруулаагүй юм шиг ярьсан. Эд хөрөнгө хураахад прокурорын байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй. Эрх баригч нам, Засгийн газар, өөрийн намынхандаа хэлэхэд Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдад үйлчилдэг болсон нь маш ноцтой.

Ардчилсан нам төр барьж байсан гэдэг утгаараа хүлээцтэй байгаа шүү. Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллахыг эрх баригчдад сануулж, шаардаж байна. Бид бодит мэдээллийг авч иргэдэд зөв мэдээллийг өгнө. Ард түмэн олуулаа гэдгийг мартаж болохгүй. Эцсийн эцэст бид ард түмнийхээ талд орно. Би шүүхийн байгууллагад санаа зовж байгаа. Ю.Цэдэнбал агсныг цагаатгахад гайхсан. Цагаатгаж болно. Намын шийдвэрээр Орос руу явж, эргэж ирэн цалингаа аваад Орост амьдарсан. Түүхийг түүхээр нь авч үлдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж