Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлагдлаа

2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дугаар тушаалаар “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам” батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5481 дугаарт бүртгэгдлээ.

Журам нь 9 бүлэг, 194 заалт, 40 хавсралтаас бүрдэх бөгөөд төрийн архив, түүний салбар архивууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.

Журмаар төрийн архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааны явцад үүсэх харилцааг зохицуулна.

  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуультай уялдуулан боловсруулсан уг журамд шинэчлэн найруулсан зарим зохицуулалтаас дурдвал:

  -архив нь байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, салбарын хамаарал, өмчийн хэлбэр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь зэргийг харгалзан хөмрөг үүсгэгчийн нэгдсэн судалгаа гаргаж, жил тутам шинэчлэх;

  -судалгааг үндэслэн хөмрөгийн хамаарлаа тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх эх үүсвэрээ тодорхойлох;

  -эх үүсвэрийн жагсаалтаа журмын хавсралтад заасан загвараар 5 жил тутам шинэчлэн боловсруулж, батлуулсны үндсэн дээр сан хөмрөгөө бүрдүүлэх;

  -архивын сан хөмрөгийг бүрдүүлэх эх үүсвэрийг гурван зэрэглэлд ангилах;

  -тусгай тээгчтэй болон цахим баримтын хадгалалтын байдалд 2 жил тутам нягтлан шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд цахим баримтын файлыг нийтлэг ашиглагдаж буй форматад хөрвүүлж, хадгалалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих зэрэг арга хэмжээ авах.

  -хадгаламжийн сангийн чийг, дулаан, агаарын бохирдол зэргийг тодорхойлох багажийн баталгаажилтыг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаар  хийлгэх зэрэг асуудлуудыг тусгасан.

Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлагдсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2021 оны А/73 дугаар тушаалаар “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ыг хүчингүй болголоо.   Журмыг эндээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж