Урлан амилсан рок, поп

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Урлан амилсан рок, поп

Урчуудын эвлэлинй хорооны үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн амралтын өдөр МУЭ-ийн хорооны гишүүн зураач Ц.Болдбаатар, барималч Ж.Энхтүвшин нарын уран бүтээлийн хамтарсан “Алга дарам газар“ нэртэй нэгэн өвөрмөц үзэсгэлэн рок, попыхныг цуглуулан дуу хууртайгаар нээлтээ хийлээ.  Хоёр өөр зураач, хоёр өөр сэтгэхүйг тэдний уран бүтээл нэгтгэж байлаа. Учир нь энэхүү хоёр уран бүтээлчийн гол дүрслэл нь хүн. Тэд хүнээр дамжуулан амьдралын утга учир, хайр энэрэл, бишрэл хүндэтгэл, энэ бүхнийг өөр өөрсдийн уран сайхны өвөрмөц шийдлээр уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэн гаргасан нь үзэсгэлэнг сонирхол татахуйц болгожээ.

Ц.Болдбаатар зураачийн сэтгэлд оч харвуулан, уран бүтээлийн онгод оруулсан нь рок, попын ертөнц. Тиймээс ч үзэсгэлэнд рок, попын дуучид хөгжимчдийн хөрөг зураг дийлэнх хувийг эзэлж байсан юм. Тэрбээр орчин үеийн реалист чиглэлээр хүний дотоод ертөнц, хүсэл зорилгыг нь нээн харуулахыг эрмэлзжээ. Мөн түүний абстракци чиглэлээр зурсан хэд хэдэн ажил тавигдсан нь уран бүтээлчийн олон талаас эрэл хайгуул хийдгийг илтгэнэ. Зураач Болдбаатар нь 2006 онд дан хийсвэр сэтгэлгээний чиглэлээр зурсан бүтээлээрээ бие даан үзэсгэлэнгээ гаргаж уран бүтээлээрээ олонд танигдаж эхэлсан ч хэдийнээ өөрийн гэсэн гэсэн үзэгчтэй болж олон уран бүтээл нь гадаад, дотоодын зураг сонирхогчдын хувийн цуглуулгад хадгалагдах болжээ.

Москва хотын Суриковын нэрэмжит Урлагийн Академийг дүүргэсэн, урлаг судлалын дэд доктор Ж.Энхтүвшин нь уран барималч мэргэжил эзэмшисэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд түүний улт төрөөс ангид оршин буй хүний гоо сайхан, үндэс угсаа, соёлоо магтан дээдэлсэн, амьдралын үнэт зүйлс болрон ёс суртахууны өөдрөг гэгээтэй үзлийг олон түмэнд түгээж, гэрэл гэгээтэй талаас нь дүрслэхийг эрмэлзсэн амьд бичлэгтэй жижиг баримлын болон зураасан зургийн хэд хэдэн бүтээлүүд нь дэлгэгджээ.

Ая зохиогч Долгион “Пентатоник” академийн тэргүүний хувьд академи болон рок,попын урлагынхныгаа төлөөлөн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирлээ. Тэрбээр найзынхаа үзэсгэлэнг нээн “Дүрслэх урлаг гэдэг бол том урлаг, хөгжмийн урлаг бас нэг том урлаг. Энэ хоёр бол их ойрхон байдаг. Саяхан би америкт явж байгаад монголын зураач залуутай танилцаад америкт намайг урландаа оруулсан. Тэнд нь гадаадын хэдэн зураач зураг зурж байсан. Манай нөхөр зураад авч чулуудаад байхын . Миний сониуч зан хөдлөөд. Мань залуу зурана гэж тамлаад байхын. Би одоо дууны утгаар яръя л даа. Дуучдад таван минутанд дуу зохиох тохиолдолд ч байдаг Яг үүн шиг л хийгээд байгаа. Юм. Тэгээд би Болдоог санасан. Энэ нэг ийм эрч хүчтэй нөхөр. Анх над дээр ирээд бид нар ямар ч захийлга өгөөгүзй ийм зүйл бодоогүй байхад Болдоо маань энэ санаагаа өвөрлөж ирээд хэд хэдэн хөрөг зураг байна. Болдоо бид хоёрыг гитар холбодог. Болдоомаань гитар дарна, дуу дуулна. Гэхдээ би Болдоогоо айхттар мундаг дуучин, гитарчин гэж хэлэхгүй. Бид нар гитар дараад хамтдаа сууж байхад урлаг, соёлыг тойрсон юм ярьдаг. Рок поп дотор зурдаг гитарддаг дуулдаг олон зураач нар байгаа. Бас өөр өөрсдийн бодолтой байдаг байх л даа. Зураач бол зургаа л зурдаг байх ёстой гэсэн. Би бол монголын универсаль утгаар зургаа ч зурна дарханаа ч хийчихнэ, гитараа ч тоглочихно, дуугаа чдуулчихна. Энийг бол зөв гэж боддог. Магадгүй зарим хүмүүс санал нийлэхгүй байсан ч тэр нь хамаагүзй ээ. Болдоо бол нэг тийм универсаль хүн байдаг. Би “Бийтлз” хамтлагийн Жон Ленноныг их шүтдэг. Тэрбээр бол зураач гэхдээ гитар нь илүү давамгайлаад явчихсан. “Queen” хамтлагийн Фрэдди Меркури бас зураач гэхдээ түүний хөгжим нь давамгайлсан ч хөгжмийг нь сонсоод зургийг нь харвал бас нэг өөр байдаг. Ийм универсаль гэдэг утгаараа манай Болдоо их сонин санагддаг. Гурав дахь нэг санаа нь эрч хүч машиндана гэж байдаг. Энэ бас буруу утга байдаг ч Болдоо машиндахдаа гоё машинддаг. Би түрүүн хэлж байсан таван минутанд зохиосон дуу 500 минутанд зохиосон дуунаас хэд дахин гоё байх ч ийм тал байдаг. Тэр утгаар нь ярьж байгаа. Болдоо маань зурганд бол нилээн хожим эхлээд эрч хүчтэй явж байгаа уран бүтээлч найз маань байгаа юм. Би саяхан түүнийг урчуудын эвлэлийн хлорооны гишүүн болсон гэж сонссон. Бич саяхан хөгжмийн зохиолчдын хорооны гишүүн болсон. Хожим хийно эхэлсэн ч гэсэн магадгүй илүү чанартай байдаг юм болов уу. Ер нь бол уран бүтээл хэзээ ч хөгширдөггүй, хэзээд залуу байдгын нэг жишээ бол манай Болдоогийн уран бүтээл гэж би ойлгож байгаа. Энэ бол Болдоогийн маань урагн бүтээлийн нэг хэсэг нь. Мөн энд хамтран уран бүтээлээ дэлгэж байгаа залуу уран бүтээлч Энхтүвшиндөө бас баяр хүргэе. Нэг урлагийг, нэг төрлийг хөөцөлдөж хоорондоо санаа нийлдэг уран бүтээлч. Энэхүү үзэсгэлэнгээс сэтгэлийн таашаал авна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Уран зургийн гайхамшигийг улам илүүОлон ярихаар нэг үз гэж үг байдаг. Энэхүү үзэсгэлэнг үзэхээр манай рок, попынхон маргаашнаас эхлээд сэм сэм гүйлдээд эхэлнэ гэдэгт ямар ч эргэлзээ алга. Энэ үзэсгэлэнгийн сэдвийн нилээд хувийг рок, попыхны дүр зураг эзэлсэн байгаа юм.” хэмээн найзынхаа үзэсгэлэнг нээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн “Алга дарам газар” хоёр уран бүтээлчийн үзэсгэлэнд нийт 90 шахам бүтээл тавигджээ. Үзэсгэлэн наймдугаар сарын 19-ныг хүртэл үргэлжлэх тул тухлан саатаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж