Ц.Нямдорж Цэцэд дуудагдана

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Цэцэд дуудагдана

Ц.Нямдорж Цэцэд дуудагдана

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөл өргөн барихтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг Цэцэд өгөхөө мэдэгдлээ. Түүний хэлснээр Ц.Нямдорж нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг дөрвөн сар хав дарсан гэнэ.

Б.Энхбаяр мэдэгдэлдээ "Монгол Улсын Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын дарга,  лидерүүд Төрийн өмчит компани засаглалыг сайжруулах реформ хийгдэнэ, ил тод болгож, авлигыг бууруулна гэх асуудлыг долдугаар сараас эхлэн ярьсан. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд зааснаар 2021 оны эхэнд энэ хуулийн төслүүд өргөн баригдсан байх ёстой, энэ хэрэгжээгүй. Улмаар УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74-р тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу хууль тогтоомжийн төслийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх, үүнийг Засгийн газарт даалгасан.  Энэ хуулийн төсөл одоогоор өргөн баригдаагүй, УИХ-ын 74-р тогтоол зөрчигдөөд долоо хонож байна. УИХ-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй бол тэр хүн явах ёстой.  Би иргэнийхээ хувиар ҮХЦ-д хандана" гэжээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж