Газрын тос ХАДАНД ГАРАВ | News.MN

Газрын тос ХАДАНД ГАРАВ

Газрын тос ХАДАНД ГАРАВ

Газрын тос ХАДАНД ГАРАВ

Газрын тос олборлогчдын байгууллага (ОПЕК) болон ОХУ энэ оны аравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж шийдвэрлэв. Газрын тосны эрэлт нэмэгдэж, зарим улс орон олборлолтыг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байгаа хэдий ч ОПЕК+ ийм шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, гурван жилийн хамгийн өндөр түвшин буюу Брент маркийн газрын тосны нэг торх 81.26 ам.долларт хүрэв. 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл газрын тосны өдрийн олборлолтыг сар бүр 400 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг ОПЕК+ өнгөрсөн долдугаар сард гаргасан.

Эрчим хүчний нүүрс болон байгалийн хийн үнэ сүүлийн өдрүүдэд эрс өсч байгаа нь газрын тосны үнийн өсөлтийг өдөөж байна гэж Олон улсын Эрчим хүчний агентлаг дүгнэжээ. Тухайлбал, байгалийн хийн үнэ 300 хувиар нэмэгдсэн нь эрчим хүчний салбарт хэрэглэдэг газрын тосны бусад бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байна.

ОПЕК-ын хийсэн прогнозын дагуу газрын тос 2045 он хүртэл хамгийн эрэлттэй түлш хэвээр үлдэх болно

ОПЕК-ын World Oil Outlook урт хугацааны төсөөллийн баримт бичигт газрын тос нь 2020 онд дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн 30 орчим хувийг бүрдүүлсэн, 2025 онд 31 хувийг бүрдүүлэх хэдий ч эрчим хүчний бусад эх үүсвэр, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхтэй холбогдон урт хугацаанд 28 хувь болж буурах боловч 2045 он хүртэл хамгийн эрэлттэй түлш хэвээр үлдэх дүгнэлт гаргасан байна.

Британид шатахууны хомсдол үүсэв

Covid-19, BREXIT зэрэг шалтгааны улмаас Британи шатахуун тээвэрлэх жолооч нарын дутагдалд орж, шатахуун түгээгүүрийн газруудад цочир хомсдол үүссэн байна. Британийн Засгийн газрын зүгээс цэрэг, армийн бэлтгэгдсэн жолооч нарыг нөөцөд бэлдэж байгаагийн зэрэгцээ гадаадын 5000 жолоочид шинэ жил хүртэлх хугацаанд ажиллах түр виз олгож эхлээд байгаа аж.

БНХАУ-ын Төв Засгийн газрын шийдвэр

Эрчим хүчний нүүрс, газрын тос зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг яаралтай бүрдүүлж, өвлийн бэлтгэл хангах үүргийг БНХАУ-ын Төв Засгийн газраас төрийн өмчит эрчим хүчний компаниудад өгөв. Үүнтэй холбогдуулан Нью-Йоркийн бирж дээрх газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэв.

Тюмений газрын тос, хийн чуулга уулзалт

ОХУ-ын Тюмень хотноо 2021 оны есдүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд “Тюмений газрын тос, хийн чуулга уулзалт” зохион байгуулагдав. Чуулга уулзалт нь ОХУ-ын эрчим хүчний асуудал хариуцсан төрийн байгууллага, тус салбарын томоохон тоглогчдыг нэг дор цуглуулж, Оросын түлш, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, сорилт, хэтийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг чухал платформд тооцогддог. Чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд П.Сорокин газрын тосны зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол ойрын саруудад хадгалагдах төлөвтэй байна хэмээн мэдэгдэв.

Мөн “Газпром”-ын удирдлага Алексей Миллер “Европ дахь газар доорх агуулахуудад хий шахах ажил удааширч, эрэлт нэмэгдэж байгаа нь Европт шатахуун түлшний үнэ дээд хэмжээнд хүрч, ойрын ирээдүйд бүр ч илүү өсөх магадлалтай” хэмээн ярьсан байна.

ОХУ-ын зах зээл дэх бензин, шатахууны нөхцөл байдал

ОХУ-ын дотоодын зах зээлд бензиний үнэ 2020 оны арванхоёрдугаар сараас өсч эхэлсэн байна. Тухайлбал, ОХУ-ын "Росстат"-аас гаргасан мэдээллийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АИ-92 маркийн бензин 2,3 хувиар, АИ-95, АИ-98 маркийн бензин 2,6 хувиар тус тус өсчээ.

2021 оны 1, 2 дугаар сард бензиний үнэ өсч байсантай холбогдуулан ОХУ-ын Эрчим хүчний яам, Холбооны монополийн эсрэг албаны зүгээс 2021 оны хоёрдугаар сарын эхэнд хамтарсан тушаал гаргажээ. Энэхүү тушаалын дагуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгж нийт үйлдвэрлэсэн дизелийн түлшний бүтээгдэхүүний хамгийн багадаа 7,5 хувийг, шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийн 7,5 хувийг, керосиний 11 хувийг, мазутын гурван хувийг тус тус биржээр борлуулах доод хязгаарыг тогтоосон байна.

2021 оны гуравдугаар сард оны эхэн үетэй харьцуулахад биржээр борлуулагдсан бензиний үнэ 12,5 хувиар, жижиглэн худалдаа 20 орчим хувиар нэмэгдсэн байна. ОХУ-ын ЭХЯ-наас бензиний үнийн энэхүү өсөлтийг дэлхийн зах зээл дэх газрын тосны бөөний үнийн хэлбэлзэл, улирлын шинж чанар, 3 дугаар сарын хэт хүйтрэлттэй холбоотойг илэрхийлж байв. Энэ хүрээнд ОХУ-ын ЭХЯ-наас газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ачааллыг нэмэгдүүлж, 2021 оны тавдугаар сар гэхэд 1,6 сая тонн түлшний нөөц бүрдүүлэх чиглэл өгсөн байна.

2021 оны дөрөвдүгээр сард бензиний үнэ тогтмол өсч байсантай холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах зорилгоор газрын тосны зарим бүтээгдэхүүний экспортод хориг тавих асуудлыг хөндсөн. 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр холбогдох баримт бичгийн төслийг бэлтгэх үүргийг ЭХЯ-нд өгсөн байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Засгийн газар №669 тогтоолыг баталжээ. Уг тогтоолын дагуу аж ахуйн нэгж сар тутам нийт үйлдвэрлэсэн автобензиний (5 дугаар ангиллын) 11 хувийг, дизелийн түлшний 7,5 хувийг биржээр борлуулж байх доод хэмжээг тогтоосон байна.

2021 оны тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын ЭХЯ-наас онцгой шаардлагатай тохиолдолд бүх маркийн бензиний экспортыг түр хориглох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газартаа хүргүүлэв.

2021 оны зургадугаар сард бензиний үнэ мөн өсөлттэй байв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Новак зургадугаар сарын 22-ны өдөр газрын тос үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, бензиний экспортын хориг тавих асуудал болон бензиний үнийн дээд хязгаарыг тогтоох хүрээнд газрын тос үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах шаардлагын талаар санал солилцож, ЭХЯ-нд энэ асуудлаар санал бэлтгэх үүрэг өгөв.

ОХУ-ын Засгийн газраас 2021 оны зургадугаар сард газрын тосны үйлдвэрүүдэд хандан дотоодод шатахууны үнийн хөөрөгдлийг зогсооход хамтарч ажиллах, түүхий эдийн биржээр дамжуулан дотоод зах зээлд автобензиний нийлүүлэлтийн хэмжээг нэмэхэд анхаарахыг чиглэл болгож, хамтарч ажилласан үйлдвэрүүдэд урамшил үзүүлэхээр болсон.

ОХУ-ын Европын хэсэгт “АИ-95” маркийн бензиний ханш энэ оны долдугаар сарын 22-нд түүхэн дээд хэмжээнд хүрч, тонн тутамдаа 60 мянган рублийн ханш давсан бол “АИ-92” бензин мөн Санкт-Петербургийн түүхий эдийн бирж дээр нэг тонн тутамд 57,6 мянган рубль болж, “рекорд” тогтоосон. Үүнтэй холбогдуулан “Энэ оны долдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын Эрчим хүчний яам Оросын Засгийн газарт тус улсаас бензин экспортлохыг хориглох тухай арга хэмжээ авах санал дэвшүүлсэн” хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Н.Шульгинов мэдэгдсэн.

2021 оны  наймдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Шадар сайд А.В.Новак газрын тосны компаниудтай уулзаж, бензиний экспортод хориг тавих асуудлыг 1 сарын хугацаатай хойшлуулж, энэ хугацаанд бирж дээр зарагдаж буй газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтмолжуулах зөвлөмж өгсөн байна. Хэрэв байдал дээрдэхгүй бол хориг тавихаас өөр гарцгүйг ч мэдэгджээ.

ОХУ-ын шатахууны зах зээлд 2021 онд өрнөсөн үйл явдал, ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг ерөнхийд нь дүгнэж үзвэл дараах дүр зураг ажиглагдаж байна. Үүнд:

-Covid-19 цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд орсон байсан Оросын аж үйлдвэрлэлийн салбар 2020 оны эцсээр сэргэж, эдийн засгийн олон салбар идэвхжиж эхэлсэн нь газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх гол шалтгааны нэг байв. Оросын хүчин чадлаа бууруулаад байсан газрын тосны үйлдвэрүүд энэ хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн.

-Цар тахлын улмаас ОХУ-ын хил хаалттай байснаас шалтгаалан Оросын дотоод аялал жуулчлал огцом нэмэгдсэн нь мөн нэг шалтгаан болов.

-ОХУ-д газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт засварын ажил хийгддэг. Энэ мөчлөг нь хэрэглээ нэмэгдэх үетэй давхацсан нь бас нэг шалтгаан болов.

-Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулах илүү сонирхолтой байсан нь дотоодын зах зээлд хомсдол үүсгэх эрсдэл бий болгосон. Энэ хүрээнд ОХУ-ын Засгийн газраас тогтоол гаргаж, биржээр дамжуулан дотоодод борлуулах шатахууны доод хязгаарыг тогтоосон, улмаар онцгой шаардлагатай үеэд экспортын хориг тавих талаар удаа дараа газрын тос үйлдвэрлэгч нарт сануулж, албан бус байдлаар бензин экспортлохыг хориглосон. Үүнийг батлах нэг жишээ нь, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Новак 2021 оны есдүгээр сарын 1-нд “Ямар нэгэн хориг тавихгүйгээр үйлдвэрлэгч нар сайн дурын үндсэн дээр экспортоо бүрэн зогсоож, дотооддоо бүрэн нийлүүлж байна” гэж мэдээлсэн явдал юм.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх бензиний нийлүүлэлтээ бууруулсан гэсэн ерөнхий дүр зураг ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-07 202.131.225.197

unee nemeechee

Avatar

Zochin 2021-10-07 103.57.94.122

130$ хүрч байсан үе байсан шүү, энэ нь манайд газрын тос боловсруулах үйлдвэрийг түргэн барих дохио

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.209

Бензиний үнийг нэм. Халтуурчдын бензинд татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөх, орлого сайтай болохоор сайн машин унаж буй 95, 98 хэрэглэгчдийн ашгаас нөхөх, уул уурхай, газар тариалан эрхлэгчдийн хэрэглэдэг дизель түлшний үнэд шингээх башир аргаа зогсоо. Барьж идвэл ид. Үнэн нь энэ.

Avatar

Зочин 2021-10-07 139.5.217.16

2005 оны үед газрын тосны үнэ дэлхийд $100 хүрч монголд шатахуун тасарч нөөцийн сав бэлдэх ажил явагдаж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж