Оксфордын толь бичигт солонгос соёлын шинэ үгс нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Оксфордын толь бичигт солонгос соёлын шинэ үгс нэмэгдэв

Оксфордын толь бичигт солонгос соёлын шинэ үгс нэмэгдэв

Сүүлийн үед солонгосын урлаг соёлын бүтээгдэхүүнүүд олон улсыг байлдан дагуулж байгаа бололтой. Тэр байтугай Оксфордын албан ёсны англи хэлний толь бичигт Өмнөд Солонгосын соёлтой холбоотой 20 гаруй шинэ үг нэмэгдсэн байна.

Хорь гаруй жилийн турш бүтээсэн Өмнөд Солонгосын шинэ үеийн соёл, урлаг өдгөө зөвхөн Ази төдийгүй Барууны орнуудад ч нэр хүндтэй болсон аж. Жишээлбэл, хамгийн сүүлд Өмнөд Солонгосын “Squid game” нэртэй цуврал "Netflix" платформ дээр түүхэнд байгаагүй өндөр амжилт тогтоосон.

Өмнөд солонгосчууд өөрсдөө “Hallyu” буюу “Солонгос давлагаа” гэх утгатай үгийг маш их хэрэглэдэг нь англи хэлний тольд нэмэгдсэн аж. Түүнээс гадна тольд шинээр:

Banchan- хачир

Bulgogi- Солонгос хоол Бүлгуги

Dongchimi- кимчиний нэг төрөл

Hanbok- солонгос үндэсний хувцас

Aegyo- хөөрхөн, эгдүүтэй

Mukbang- маш их хоол идэж буй бичлэг

K-drama- Солонгосын олон ангит кино

Fighting- амжилт хүсье

Skinship- Англи хэлний “Skin” гэдэг үгийг солонгос хэлний “киншиб” буюу хүрэлцэх, ойр байх гэсэн үгтэй нийлүүлж, гэр бүл, хосын дотно харилцааг илэрхийлсэн 20 гаруй үгс багтжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж