Шүүх: Э.Одбаярыг нэг сар хорино

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Шүүх: Э.Одбаярыг нэг сар хорино

Шүүх: Э.Одбаярыг нэг сар хорино

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг өнөөдрөөс /2021.10.06/ эхлэн нэг сарын хугацаанд хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  прокуророос түүнийг хорих саналыг өчигдөр /2021.10.05/ шүүхэд ирүүлжээ. Шүүх дээрх саналыг өнөөдөр хэлэлцээд "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Түүний хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн. 

Дашрамд дурдахад, өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд ""Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний жагсаалд  цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлэлгүй  хүндэтгэлтэй хандаж ирсэн.  Энэ үеэр иргэн Э.Одбаяр төрийн байгууллагын  үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн алба хаагчдыг элдэв үгээр доромжилсон. Аравдугаар сарын 5-ны өдөр тус хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг   баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох  хорих 461 дүгээр анги  руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний үйлдэл хэрээс хэтэрсэн. Монгол Улс төртэй, хуультай орон" гэж мэдэгдэв. 

Холбоотой мэдээ

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж