Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр /2021.10.06/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд өгчээ. Агентлагийн дарга учраас түүнийг чөлөөлөх эсэхийг Г.Ёндон сайд шийдэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сарын 20-нд үүссэн шатахууны хомсдолтой холбоотойгоор алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэгдсэн байдаг.