Хятад улс Казакстанаас анх удаа нүүрс импортоллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Хятад улс Казакстанаас анх удаа нүүрс импортоллоо

Хятад улс Казакстанаас анх удаа нүүрс импортоллоо

Хятадын зүүн хойд хэсгийн Жэжян муж Казахстанаас анх удаа эрчим хүчний нүүрс худалдаж авлаа. Тодруулбал, далайд гарцгүй тус орноос 136 мянган тонн сайн чанарын нүүрс импортолсон байна.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар “Zheneng Fuxing Fuel” нүүрс тээвэрлэлтийн компани уг ажлыг хариуцсан байна. Далайн тээвэрлэлтийн хугацаа 30 хоног үргэлжилжээ.

Жэжян муж өмнө нь Индонез, Вьетнам, Австралиас нүүрс импортолдог байсан ч хөрш Казахстанаас нүүрс тээвэрлэж байгаагүй юм. Учир нь, Хятад руу далайгаар тээвэрлэхээс өмнө нүүрсийг ОХУ-ын ачих боомт руу галт тэргээр зөөх шаардлагатай болдог аж.

Нүүрсний нийлүүлэлт саарсан, утаа ялгаруулах стандартыг чангатгасан, хүнд үйлдвэрүүдийн ажиллагаа сэргэсэн зэргээс шалтгаалж Хятад улсад эрчим хүчний хомсдол нүүрлэж буй. Дээр нь цар тахлын үед Бээжин, Канберрагийн харилцаа эрс муудсаны улмаас Хятад Австралитай нүүрсний худалдаагаа зогсоосон билээ.

Тиймээс аяллын зам нь Казакстаныхаас урт байхаас үл шалтгаалж, Хятад АНУ-аас нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. Энэ оны эхээр нэг тонн нь 60 хүрэхгүй ам.доллар байсан нүүрсний үнэ өнөөдөр гурав дахин өсч, нэг тонн нь 200 гаруй ам.долларт хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: TRADEWINDS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж