Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ | News.MN

Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ

Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ

Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн аравдугаар сарын 6-ны өдөр таалал төгсчээ. Тэрээр “Хүргэн хүү” киноны Жамцын эхнэр Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны эхнэр Должингийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшин, мөнхөрсөн авьяаслаг уран бүтээлч байв.

Урлагийн салбарт тасралтгүй 45 жил ажилласан тэрээр 1926 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ. Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторит суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Мөн 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр ногоон” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.

Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Мөн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ.
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 202.131.225.197

amid nom bolson uvgud hugshid mini tsuursuur.

Avatar

зочин 2021-10-06 103.57.93.130

Бүхэл бүтэн гавьяатай сайхан үе улирч байна даа.
Сайхан жүжигчин байсан даа. Баян Жамцын эхнэрийн дүрийг
Цэндсүрэн гуайгаас өөр хүнээр яагаад ч төсөөлдөггүй. Бусад дүрүүдийг ч мөн адил.

Avatar

Зочин 2021-10-06 27.123.214.2

Saihan nasaljee. Ih l tuuhiig uurtuu hadgalj baisan baina. Saihan yariulj avsan bol

Avatar

Зочин 2021-10-06 178.17.170.13

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-06 202.126.88.187

Ум ма ни бад мэ хум.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2021-10-06 192.82.89.84

Цэргийн сэдэвтэй кино хийж Жигжид гуай Цэндсүрэн гуай хоёртой хамт хэдэн сар ажиллаж билээ. Сайн жүжигчин, сайхан эгч байсан даа. Төрөл төрөгсөдөд нь гүн эмэгнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2021-10-06 126.116.41.94

96 хүрч сайхан наслажээ, ум маани бадми хум.

Avatar

зочин 2021-10-06 192.82.77.121

Ум маани бад мэ хум.
Дүрүүд нь сэтгэлд хоногшсон доо.
Одоогийн кинонуудын дүр яагаад ч сэтгэлд үлдэж хоцрохгүй юм.

Avatar

Зочин 2021-10-06 192.82.71.29

RIP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж