Ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хоригдож болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хоригдож болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй. ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эрх баригчид талбай дээр гэр барьж, тог цахилгаан татаад жагсаж байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн олон залуучуудыг сүүлийн хэдхэн өдрийн дотор барьж хорьж байна. Хорио цээрийн дэглэм суларч байгаа учир энэ асуудалд нийтийн сонсгол зохион байгуулах бодолтой байна.
ХЭҮК маш том эрхтэй болсон. Д.Монголхүүг баривчлаад зогсохгүй шүүх хурал болох гэж байна. Үүнд ХЭҮК-ын гишүүд та бүхэн оролцож дүгнэлт хийхийг хүсэж байна гэв. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд сайн ажиллаж байгаа. Гэвч хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдолд шуурхай ажиллах, мөн ирсэн гомдол шийтгэлийг шийдвэрлэсэн тухай мэдээллээ нээлттэй олон нийтэд таниулах шаардлагатайг санууллаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан нийгэмд хүний үндсэн эрх бол үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг. Гэтэл даргаас зөвшөөрөл авч өөрийнх нь эсрэг жагсана гэдэг хуультай. Дарга өөрийнхөө эсрэг жагсаал хийхийг зөвшөөрөхгүй болохоор цагдаа иргэдийн хооронд маргаан үүсдэг. Энэ байдал Ардчилсан нийгэмд байж болохгүй” гэж онцлов.
Харин ХЭҮК-ын гишүүд, жагсаал цуглааны тухай хууль нь 1994 онд батлагдсан. Түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй тул өнөөгийн нөхцөл байдалд тус хуулиар зохицуулах боломжгүй олон асуудал байна гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж