УИХ-ын 2020 оны сонгуулиар Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээ илэрхийлж, 801 хүний гарын үсэг цуглуулж явсан хуульч Л.Батжав аравдугаар сараас эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-д ажиллаж эхэлжээ. Түүнийг У.Хүрэлсүхийг дагаж, улс төрийн томоохон албан тушаалд очих хүмүүсийн нэгээр нэрлэсэн нь бий.
Л.Батжавыг УИХ-д нэр дэвшихээр ажиллаж байх үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзсан. Тухайн үеийн ерөнхий сайд “Энэ удаа намаасаа нэр дэвшиж байгаа ах нараа дэмжээд нэрээ татчих. Залуу хүн чамд дараагийн удаа боломж олдоно” гэсний дагуу тэрбээр нэрээ татаж, МАН-д элсчээ.
Хуульч Л.Батжав өнгөрсөн наймдугаар сард нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшихээр Удирдах зөвлөлдөө хүсэлтээ илэрхийлсэн талаар мэдээлсэн билээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдвол авлига, хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж, "Авлигатай тэмцэхийн тулд авлигын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг 20 жил, эсвэл бүх насаар нь хорих зэргээр өндөрсгөвөл энэ төрлийн гэмт хэрэг буурна" гэж хэлсэн юм.
Холбоотой мэдээ