ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолой барих ажил явагдаж байна | News.MN

ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолой барих ажил явагдаж байна

ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолой барих ажил явагдаж байна

Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны 5 сараас 2021 оны 10 сар хүртэлх хугацааны хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа.
Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн Албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын “Газпром” НХН-тэй “Эрмэлзлийн санамж бичиг”-ийн төслийн талаар оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, мөн түүнчлэн байгалийн хийн хоолойн төсөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг монголын талыг төлөөлж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг байгуулан ажиллуулсан.
Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаас “Газпром” НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолонй төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд “Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээр хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-10-06 66.181.161.66

Iim nertei gazar khiigdej BNA gej unshikh bkh getel tvvlhiigeeree yrialhaas khetreegvi um BNA shdee

Avatar

Зочин 2021-10-06 202.9.40.194

Хурдан ажлаа амжуулахгүй бол сөрөг хүчнийхэн чинь төслийг тасалдуулж бүр зогсоож мэднэ шүү. Яана даа арай л удаан явцтай байна

Avatar

Зочин 2021-10-06 202.126.89.227

Хятад хий худалдан авах 600 тэрбум долларын гэрээнээс ээ татгалзсан өөрөө хэлбэл гэрээ эцэслэн батлаагүй

Avatar

Зочин 2021-10-06 192.82.73.105

Аливаа улсад хэдэн тэрбумын аиг өх ийм төслийг зөвхөн улс төрийн дайснууд л эсэргүүцэж,элдвээр гуйвуулж,дайсагнадаг. Тухайлбал манайд АН-ын нөхөд

Avatar

ГАЗПРОМ 2021-10-06 59.153.112.115

Л.Амарсанаа гэдэг хүн том төслийг хөгжүүлэх олон улсын дадлага туршлагатай хүн үү? Урд нь ямар төсөл хөтөлбөр удирдаж амжилтад хүрсэн юм бол? Төслийн тооцоо, менежментийг хийж чадах хүн үү?

Avatar

Зочин 2021-10-06 66.181.160.1

За даа, мэдэхгүй дээ? Оросууд хуучных шигээ ахан дүүгийн найрамдал гээд юм хийгнээд өгдөг цаг өнгөрсөн, одоо цаадуул чинь асар том ашиг харж л нэг юм хөдөлбөл хөдөлнө!! Хэрэв манайхны их гуйлтаар юм хийж өгвөл оронд нь ухаан алдмаар юм нэхнэ шүү!!! Энэ Путин гэдэг чинь Брежнев биш!!!

Avatar

монгол 2021-10-06 59.153.114.42

Монголд лай болно шүү

Avatar

mongold mash ashigtai aldagdal gej ogt bhgui shuu... 2021-10-06 66.181.188.109

mongold mash ashigtai tosol malaa. zvgeer damjuulsan tolvort 1.5-3 terbumiig aban ch dee…

Avatar

Зочин 2021-10-06 107.77.214.90

Chinii meddegiig medehgui bj bolno. Zaaval doromjloh yamar hereg bnaa

Avatar

Зочин 2021-10-06 107.77.214.90

Yum buhend Ingej handaad zuvshuuruhgui bvl harin ch mongol hohirood ulam gantsaardaad bgaa bus uu?

Avatar

Иргэн 2021-10-06 66.181.161.116

Ингэхэд Хятадтай тохирсон юм уу. Нэг сонин юм яриад байх юм. Хятад зөвшөөрсөн гэсэн мэдээлэл огт алга. Хоосон горидоод бгаа юм билүү. Дэмий юманд хөрөнгө зараад. Эсвэл мэдсээр байж мөнгө завшиж бгаа юм уу

Avatar

Зочин 2021-10-06 66.181.188.109

hyatad uls erchim hvchinii dutagdald orood bgaa. oorsdoo orosoos hiigee neft mvvrs tsahilgaanaa nemj niileechee gej guij bnaa..

Avatar

Зочин 2021-10-06 139.5.219.123

хятадын хувьд МОНГОЛоор дамжуулах нь 1 д эрэсдэлэй 2т зүгээр монголд илүү мөнгө төлнө. хэрэв хятадын байранд монгол байсан бол үхсэн ч энүүгээр дайруулж аьахгүй

Avatar

Зочин 2021-10-06 66.181.161.61

зарах дамжуулах 2т асуудал байхгүй гол нь авах хятадтай л тохироо хийх хэрэгтэй байх. үлгэрийн порпогандаа яваад яахав. ер нь энэ газ бол монголд ашигтай зүйл огт биш, бид орсоос шатахуун эрчим хүч тээвэр ложистикийн хамааралтай улс үүн дээр дахиад газ гэдэг нэг боймлуулдаг зүйл бий болгож байгаа хэрэг. лав МАНингийн хулгайчуудын үед хийгдээд ашиг олохгүй, нөгөө чалкогийн гэрээ шиг гарч болдгүй хаяж болдгүй юм болж хувирна.

Avatar

mongold mash ashigtai aldagdal gej ogt bhgui shuu... 2021-10-06 66.181.188.109

za bitgii hudalaa buraad tenegteed bai l da.mongold mash ashigtai tosol zobhon damjuulsanii toloo 1-2 terbum dollar abanaa. deer olon mongol hvn ajild oronoo. bas ulaanbaatar bolon darhan hotiig hiigeer hangaj utaagi jinhen bolonoo..hyatad uls erchim hvchinii asar ih dutagdaltai deer amerikees irdeg shingervvlsen hii vnetei orosiin hii hooloigoor bolohoor hyamd ch de.hyatad hii abah sonirhol asar ih bna.odoo hyataduud orosoos hii neft nvvrsee nemj niileechee gej hvselt gargaad bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж