Дөрвөн зээр агнасан иргэнд 2-8 жил хорих ял онооно

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Дөрвөн зээр агнасан иргэнд 2-8 жил хорих ял онооно

Дөрвөн зээр агнасан иргэнд 2-8 жил хорих ял онооно

Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ан хийсэн иргэнийг шалгаж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн нутагт  иргэн М нь энэ сарын 2-3-нд шилжих шөнө дөрвөн тооны зээр агнасан болох нь тогтоогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн тул аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.

Тусгай зориулалтаар агнах ан агнуурын тоонд бор зээр багтдаг тул зөвшөөрөлгүй хориотой ан хийсэн тохиолдолд 2-8 жилийн хорих ял ногдуулах хуулийн заалттай. Тодруулбал,

Эрүүгийн хуулийн 24.5.1-т зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Эрүүгийн хуулийн 24.5.2-т зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус зүйчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж