Д.Монголхүү нарын жагсагчдыг баривчилсныг эсэргүүцэв | News.MN

Д.Монголхүү нарын жагсагчдыг баривчилсныг эсэргүүцэв

Д.Монголхүү нарын жагсагчдыг баривчилсныг эсэргүүцэв

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өнөөдөр (2021.10.06) хэсэг иргэн цугларч, сайд Х.Нямбаатарт шаардлага хүргэхээр жагслаа.


Тухайлбал, “Nodoublestandard” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүг баривчилсныг эсэргүүцсэн иргэд ХЗДХЯ-ны гадаа өнгөрсөн шөнө хоножээ. Улмаар өнөө өглөө сайд Х.Нямбаатарт шаардлагаа хүргүүлэхээр яам руу нэвтрэхийг оролдсон ч цагдаагийн байгууллагаас тэднийг хоригложээ. Жагсагчдын хэлж байгаагаар энэ үеэр гурван эмэгтэйг цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэж саатуулсан аж. Жагсагчдын зүгээс хууль бус баривчилгаа явуулсан үйлдлээ таслан зогсоох, сайд Х.Нямбаатарыг огцруулах шаардлага тавьж байна. Харин цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг хууль бус жагсаал цуглаан зохиосон тул саатуулсан хэмээн тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгө 2021-10-06 69.138.231.52

Мөнгөний жагсагчид

Avatar

Зочин 2021-10-06 202.9.40.194

Баасан авгай бас оччихсон явж байна

Avatar

Зочин 2021-10-06 202.9.40.194

Бүгдийг нь хорио. улстөрчдийн гар хөл болсон МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийг танхайрлыг таслан зогсоо

Avatar

зочин 2021-10-06 66.181.181.245

За энэ дарваан хар Магнай ч дээ, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, ард түмнийг хагаралдуулахаас өөр юм хийхгүй дээ. 2006 оны 7 сард яасан, юу болсныг, Магнай түүнээс ямар аргаар бултсаныг Монголчууд бүгд мэднэ шүү. Энд орилоод зогсож байгаа хүүхнүүд, залуучууд түүнийг бараг л мэдэхгүй учраас л ингээд АН-ын турхиралтанд автаад зогсож байна уу даа. Дүр исгэсэн ардчилагчдаа гэж…

Avatar

Зочин 2021-10-06 192.82.82.41

ХОЦРОГДСОНН.ОВШНУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж