Д.Монголхүү нарын жагсагчдыг баривчилсныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Д.Монголхүү нарын жагсагчдыг баривчилсныг эсэргүүцэв

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өнөөдөр (2021.10.06) хэсэг иргэн цугларч, сайд Х.Нямбаатарт шаардлага хүргэхээр жагслаа.


Тухайлбал, “Nodoublestandard” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүг баривчилсныг эсэргүүцсэн иргэд ХЗДХЯ-ны гадаа өнгөрсөн шөнө хоножээ. Улмаар өнөө өглөө сайд Х.Нямбаатарт шаардлагаа хүргүүлэхээр яам руу нэвтрэхийг оролдсон ч цагдаагийн байгууллагаас тэднийг хоригложээ. Жагсагчдын хэлж байгаагаар энэ үеэр гурван эмэгтэйг цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэж саатуулсан аж. Жагсагчдын зүгээс хууль бус баривчилгаа явуулсан үйлдлээ таслан зогсоох, сайд Х.Нямбаатарыг огцруулах шаардлага тавьж байна. Харин цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг хууль бус жагсаал цуглаан зохиосон тул саатуулсан хэмээн тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж