Shoppy-гоор бараа худалддаг мерчантууд зээл авах боломжтой боллоо | News.MN

Shoppy-гоор бараа худалддаг мерчантууд зээл авах боломжтой боллоо

Shoppy-гоор бараа худалддаг мерчантууд зээл авах боломжтой боллоо

Худалдаа, хөгжлийн банк болон үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ Shoppy.mn хамтран хэрэглэгч болон харилцагч байгууллагуудаа дэмжсэн шинэлэг үйлчилгээнүүд зах зээлд амжилттай танилцуулсаар ирсэн. Энэ удаад Shoppy.mn вэбсайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг байгууллага, хувь хүмүүст зориулсан таатай нөхцөл бүхий эргэлтийн хөрөнгийн зээлийг нэвтрүүллээ.

Уг бүтээгдэхүүн нь зээл хүсэгчээс барьцаа шаардахгүй, зээлийн шийдвэр нь ажлын 1 – 3 хоногт гарах боломжтой, зөвхөн shoppy.mn дэх цахим дэлгүүрийн орлогод нь үндэслэх ба аль ч банкны харилцагч байх боломжтой юм.

2018 оны 11-р сард ХХБ, Shoppy.mn хамтран хүссэн бараагаа хиймэл оюун ухаанд суурилсан цахим зээлийн үйлчилгээгээр дамжуулан худалдан авах боломжтой үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байсан бол 2021 онд тухайн үйлчилгээгээ шинэчилж, хэрэглэгчид 10 хүртэл сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой болгон шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Мөн өнгөрсөн сард Ногоон бүтээгдэхүүн буюу байгальд ээлтэй хэрэглээг дэмжин тухайн төрлийн бүтээгдэхүүнд хамгийн бага хүүтэй зээлийг shoppy.mn-ээр дамжуулан олгож эхлээд байна.

“Баяр нэмье” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг shoppy.mn нь гадаад, дотоодын нэр хүнд бүхий брэндүүдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг гэдгээрээ олон мянган хэрэглэгчдэд танигдсан. Одоогоор 700 гаруй харилцагч байгууллага, 600,000 орчим хэрэглэгчидтэй, цахим худалдааны 10  орчим салбар системийг хөгжүүлж буй дотоодын мэдээлэл технологи, цахим худалдааны тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж