Дуучин Адель шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд эргэн ирж байна. Бүтэн зургаан жил завсарласны эцэст Адель шинэ уран бүтээлээ цацах гэнэ. Тэрбээр дараа долоо хоногт цоо шинэ дуугаар хүмүүсийн сонорыг мялаахаар болжээ.
Өдгөө 33 настай тэрбээр өчигдөр/2021.10.5/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан шинэ дуу “Easy on me”-ийн богино бичлэгийг цацсан.
Түүний эхний ээлжинд ил болгосон богино бичлэг дээр Адель хоосон замаар жолоо барьж явахдаа хөгжим тоглуулагч руу кассет шургуулж, төгөлдөр хуурын аялгуу сонсож буй нь харагдах аж. Хар, цагаан өнгөтэй тус бичлэг ердөө 20 секунд үргэлжлэх хэдий ч маш олон хүний анхаарлыг татаж, зөвхөн twitter-т л гэхэд хэдийн дөрвөн сая үзэгчтэй болжээ.
Easy On Me – October 15 pic.twitter.com/7HRvxAfEqy
— Adele (@Adele) October 5, 2021
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ