Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан билээ. Энэ хугацаанд Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.10.06/-ийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улмаар Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон бүх гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Д.Гангабаатар бол шүүхийн шинэ хуулийн хүрээнд тодорсон нэр дэвшигч. Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх шүүлтүүртэйгээр дотоод ардчилал дээр үндэслэн дотроосоо нэр дэвшигчийг санал болгодог шинэ механизмыг бий болгосон. Энэ нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй ажлын эерэг үр дүн гэж харж байгаа. Д.Гангабаатарын хувьд боловсрол, мэдлэг, туршлагын хувьд ч Дээд шүүхийн гишүүдийн итгэлийг хүлээн, хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Хууль зүйн, байнгын хороо батлуулсан хуулийнхаа үр шимийг эхнээсээ хүртэж байна. Д.Гангабаатар олон жил багшилсан. Тэгэхээр таны хувьд Цэцийн үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? 

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Гангабаатар:

-Миний хувьд олон жил Үндсэн хуулийн эрхзүйн чиглэлээр хичээл зааж, судалгаа хийж ирсэн. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тухай хууль тогтоомж, процессын ажиллагааны талаар саналуудаа хэлж байсан. Би хувьдаа зарим үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийн үндэслэл дээр зарим зүйлийг нэмж сайжруулах боломжтой гэж боддог байсан. Тиймээс би Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох юм бол Цэцийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Та төр,  нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын хүүхэд гэдгийг хүмүүс мэднэ. Таныг сайн аавын хүү, энэ албан тушаалд очиход мэргэжил туршлагаараа тэнцэх хүн гэж бодож  байна. Хувь хүнийхээ хувьд ч дэмжиж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлийн хийхийг зорьж байна. Та судлаач хүнийхээ хувьд Шүүхийн тухай хуулийг юу гэж харж байна вэ. Цэцийн гишүүний хувиар цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлага байна вэ?

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Гангабаатар: 

-Миний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явсан.  Шүүхийн хараат бус байдлын бэхжүүлэхтэй холбоотой заалтууд өнөөдөр тусгалаа олоод явж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цэц Үндсэн хуулийг хэрэгждэг хууль болгодох чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

-Улсын дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Зөв хүмүүсээ сонгож оруулж ирж байна. Гэхдээ дараагийн удаад шүүхийн дадлага туршлагатай шүүгч нарыг оруулж ирээрэй. Үндсэн хуулийн цэц судалгааны байгууллага биш, шүүхийн байгууллага шүү дээ. Тэгэхээр дээд шүүхэд олон жил ажилласан дадлага туршлагатай шүүгч дээр бэхжүүлэх нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж