Талибууд 13 хазара хүнийг үндэслэлгүйгээр цаазалжээ | News.MN

Талибууд 13 хазара хүнийг үндэслэлгүйгээр цаазалжээ

Талибууд 13 хазара хүнийг үндэслэлгүйгээр цаазалжээ

Талибууд 13 хазара хүнийг үндэслэлгүйгээр цаазалжээ

Олон улсын хүний эрхийн төлөөх Эмнести байгууллагын мэдээлснээр Талибан бүлэглэлийнхэн 13 хазара хүнийг ямар ч үндэслэлгүйгээр цаазалсны нэг нь өсвөр насны охин байжээ.

Эмнестигийнхний олж авсан нотлох баримтуудаас үзвэл талибууд наймдугаар сард Дайкунди мужид хазарачуудыг бөөнөөр нь хөнөөсөн аж. Хохирогчдын ес нь Талибаны шинэ засгийн газарт сайн дураар бууж өгсөн хазара гаралтай Афганистаны хуучин засгийн газрын цэргүүд байв. Харин бусад нь тус мужийн энгийн  иргэд байсан гэнэ. Талибууд хазара цэргүүдийн гэр бүлийнхний зогсож байсан зүгт гал нээснээс дөрвөн хүн нас барсны дотор 17 настай охин байжээ. Албаныхны үзэж байгаагаар уг үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж дүгнэх учиртай гэнэ. Харин Талибаны зүгээс дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, “Зөвхөн нэг талыг баримталсан дутуу мэдээлэл” гэж тайлбарлажээ.

Хазарачууд бол Афганистанд холилдон оршдог олон үндэстнүүд дунд гурав дахь том үндэсний цөөнх юм. Гэвч тэд исламын шашны шийт урсгалыг шүтдэг тул талибуудын үзэл баримтлалтай ихэд зөрчилдөж, үргэлж тэдний бай болж гадуурхагддаг билээ.

Дээр дурдсан явдал талибуудыг төрийн эрхэнд гарснаас хойш гарсан хоёр дахь энэ төрлийн хэрэг болж байна. Үүнээс өмнө долдугаар сард талибууд мөн есөн хазара хүнийг Газни мужид хөнөөжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Талибаны 300 орчим цэрэг мужуудаар явж, хуучин засгийн газрын цэргүүдийн гэр бүлүүдийг шалгаж байгаа гэнэ. Тэр ажлын хүрээнд наймдугаар сарын 30-нд цэргүүд Дахани Күл тосгонд очиход хуучин засгийн газрын цэргүүд зугтахыг оролдож, нэг нь талибуудын өөдөөс гал нээснээр нэг цэргийг хөнөөж, өөр нэгийг нь шархадуулсан аж. Хариуд нь талибууд гал нээхэд зугтаж байсан цэргүүдийн хоёр нь амь үрэгдэж, есөн цэрэг бууж өгсөн нь бүгд хохирогч болсон аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 139.5.216.133

ХАзарчууд талибуудыг х***х хэрэгтэй болждээ

Avatar

Зочин 2021-10-06 178.17.170.13

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

ZOCHIN 2021-10-06 159.196.80.247

TALIBUUDIIG HEZEE CH HULEEN ZUVSHUURCH BOLOHGUI…HARIN CH TEDNIIG UNDSEER N ………..

Avatar

зочин 2021-10-06 192.82.85.114

Афганистанд удахгүй иргэний дайн гарах шалтгаан бий болсон гэдэг мэдээ бий. учир нь удирдлагууд нь хоорондоо гарал үүсэл шашинаараа зодолдоод эхэлсэн гэж байгаа ч нууцлаж байгаа. түрүү сард мөн ерөнхий сайд болсон хүн нь хоорондоо буудалцсныг талибуудыг дэмжигч Пакистаны эрх баригчид баталсан байдаг.

Avatar

bii 2021-10-06 202.21.108.220

novshnuud ve

Avatar

Зочин 2021-10-06 202.21.124.133

толгой дээрх цагаан алчуураа авахад л Хазар үгүй нь ууг нь мэдэгдэхгүй болно шүүдээ. Амьдарч л байвал яахавдээ. Шашин нтр ээ бүгдийг нь хаяахгүй.

Avatar

монгол 2021-10-06 59.153.114.42

Исламууд бие биенээ хядаж байна даа. Холхон байгаасаи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж