Нээлттэй ажлын байрны зар | News.MN

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Дуусах цаг, огноо: 2021 оны 10 дугаар сарын 20ы 17.00 цаг

  1. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН

Байгаль орчны мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлага дор, Монголын МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, нийгмийн чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ Байгаль орчин, нийгмийн менежментийн систем, түүний дотор биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөө, зөвлөх, гүйцэтгэгч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг чанар, агуулгын хувьд хянан, Мянганы сорилтын корпорац (МСК)-ын бодлого, удирдамж, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэхийн зэрэгцээ барилга угсралтын ажлын явцад тэдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүргийг хүлээнэ.

 

Үндсэн ажил үүрэг

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний хүрээнд:

  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээ, менежменттэй холбоотой асуудлууд, эрсдэлүүдийг хариуцан ажиллах.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө, түүний дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө болон бусад баримт бичгийг хянаж, МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх.
  • Дээрх баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл, төслийн талбай тус бүрийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, ингэхдээ байгаль орчны асуудалд тухайлан анхаарах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт байгаль орчин болон нийгмийн үнэлгээний асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах.
  • Төслийн хэрэгжилтэд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл болон дасан зохицох байдлыг харгалзан үзэх.
  • Байгал орчны асуудлын хүрээнд талбай дээрх экспертээр ажиллах.
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээтэй холбогдуулан Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

 

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн менежмент, газрын нөөцийн менежмент, байгаль орчны инженер, байгаль орчны төлөвлөлт, байгаль орчны эдийн засаг зэрэг чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний зорилтууд тавин хэрэгжүүлж байсан ижил төстэй төслүүдэд байгаль орчны чиглэлээр дор хаяж тав (5) орчим жил ажилласан.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан.
  • Байгаль орчин, газар зохион байгуулалттай холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
  • ОУСК, эсхүл ижил төстэй олон улсын байгууллагын байгаль орчин, нийгмийн үнэлгээний зарчим, стандартын талаар мэдлэгтэй.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний түвшин ILR Level 4 буюу түүнээс дээш) чадвартай байх.

 

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

 

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 10 дугаар сарын 26ы дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж