Аж ахуйн нэгжүүдийн 89 хувьд нь халаалт өгчээ | News.MN

Аж ахуйн нэгжүүдийн 89 хувьд нь халаалт өгчээ

Аж ахуйн нэгжүүдийн 89 хувьд нь халаалт өгчээ

Аж ахуйн нэгжүүдийн 89 хувьд нь халаалт өгчээ

Аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг энэ сарын 1-ээс өгч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн 89 хувь нь халаалт өгснийг Улаанбаатар дулааны цахилгаан сүлжээ ТӨХК-иас мэдээлэв. Мөн шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор 380 гаруй хэрэглэгчийн гэрээг цахимаар хийхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Өнөөдрийн байдлаар  дулааны шугам засварын ажил дуусч, айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалтыг бүрэн өгчээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсгүүрүүдийг /ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, АДС/ ДҮТ ТӨХК-аас батлагдсан горимын дагуу ажиллаж, дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцууд, дулаан дамжуулах төвүүдийг хэвийн горимоор ажиллуулан хотын сүлжээнд холбогдсон нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн тасралтгүй хангаж байгааг тус компаниас онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 66.181.161.61

хөлдлөө псдаа, яацан улс гэж ийм байдаг юм бэ. хүссэн үедээ дулаанаа авч байхаар байж болдгүймуу аль 9 сараас л хүйтэн болцон байхад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж