Аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг энэ сарын 1-ээс өгч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн 89 хувь нь халаалт өгснийг Улаанбаатар дулааны цахилгаан сүлжээ ТӨХК-иас мэдээлэв. Мөн шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор 380 гаруй хэрэглэгчийн гэрээг цахимаар хийхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Өнөөдрийн байдлаар дулааны шугам засварын ажил дуусч, айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалтыг бүрэн өгчээ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсгүүрүүдийг /ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, АДС/ ДҮТ ТӨХК-аас батлагдсан горимын дагуу ажиллаж, дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцууд, дулаан дамжуулах төвүүдийг хэвийн горимоор ажиллуулан хотын сүлжээнд холбогдсон нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн тасралтгүй хангаж байгааг тус компаниас онцолжээ.
Холбоотой мэдээ