Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн мэдээллийн графикаа нийтэллээ.
Сүүлийн 24 цагт Монгол Улсад Covid-19 цар тахлын 2409 тохиолдол шинээр илэрчээ. Үүний 1316 нь нийслэл Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн хоногт 7813 хүн эдгэрчээ.
Харамсалтай нь 0-20 насны нэг, 41-60 насны гурав, 61-80 насны зургаа, 80-аас дээш насны дөрвөн хүн Covid-19 цар тахлын шалтгаант хүндрэлээр нас барсан байна.