Худалдаачид үхрийн махыг малчдаас 7000 төгрөгөөр авдаг | News.MN

Худалдаачид үхрийн махыг малчдаас 7000 төгрөгөөр авдаг

Худалдаачид үхрийн махыг малчдаас 7000 төгрөгөөр авдаг

Худалдаачид үхрийн махыг малчдаас 7000 төгрөгөөр авдаг

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, аравдугаар сарын 5-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч бензиний хомсдолтой холбоотойгоор, мөн махны ил задгай худалдааг хориглосноор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь наймдугаар сараас хойш 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм. Махны худалдаачид малчдаас үхрийн махыг килограммыг нь 7000 төгрөгөөр авдаг байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 70-90 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 5000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25-30 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 10500-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 8000-15000 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10000-11000 төгрөг,
  • Адууны  мах 9500-11500 төгрөгийн ханштай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

А 2021-10-06 103.26.195.23

Үнээн. Сая ганц үхрийн мах зарах гэхэд бөөн нь 7500 гэнэ. Наадам центрийн номингийн махны тасаг үхрийн цул мах 16000 байна. Ченжийн үнийн хөөрөгдөл бишүү. Эсүүл лангуу түрээсний үнэ юм уу

Avatar

Зочин 2021-10-06 66.181.190.232

Малын 60 хувь мах үлдсэн нь яс дотор толгой шийр байгаа бх ингээд бодохоор цул мах тиймэрхүү үнэтэй бна бх дээрээс нь тээврийн зардал үйлчилгээний бусад зардлууд гээд. Ингээд бодохоор махны ченжүүдийг хараамааргүй бгаа юм энэ бол бизнес харин ариун цэвэр хадгалалт гэх асуудлууд дээр чанга хчналт хэрэгтэй

Avatar

К.К.К. 2021-10-06 202.72.242.139

Төр нь стратегийн чухал асуудлууд, мах, түлш, цахилгаан, усны бодлогыг зангидах ёстой л байхгүй юу . Үхсэн хатсаны муу ченжүүд . Новшнуудыг төрийн ташуураар нам дарах ёстой.

Avatar

Зочин 2021-10-06 192.82.80.104

Ченжүүд үнэ нэмлээ л гэнэ. Тэнд чинь ченжүүдийн ажлын үр дүн орж тодорхой зардлууд гардаг ш дээ. Тэгээд малчид 7000 төгрөгөөр хэзээ ч зарахгүй. Ченжүүд байхгүй бол малчид ченжийн үнээр л махаа зарна. Ялгаа харагдахгүй байна.

Avatar

МАХ, ХҮНСНИЙ ЧЭНЖҮҮД ЮУ ХАРИУЦАХ ЁСТОЙ ВЭ⁉️ 2021-10-06 202.126.88.201

ЧЭНЖҮҮД МАХНЫ ҮНЭ НЭМЖ БОЛНООО ГЭХДЭЭ МАХНААС НЬ ЯАГААД ЭЛДЭВ БОХИР НЯН ИЛРЭЭД БАЙНАВЭ ⁉️ ЧЭНЖҮҮД ЮУ ХАРИУЦАХ ГЭЖ, ЮУНД ЗАРАХ ГЭЖ МАХЫГ ДАМЛАЖ ЗАРЖ БАЙНА ВЭ ⁉️ ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ МОНГОЛД ХЭН ХАРИУЦАХ ВЭ ⁉️

Avatar

aa 2021-10-06 1.33.248.36

йыбөйыбө

Avatar

зочин 2021-10-06 1.33.248.36

Балиар ченжүүд бүүр хүссэнээрээ нэмж зардаг тэрэнд нь хяналт хийдэг байгууллага гэж байдаг ч юмуу үгүй юм уу
Монголд хууль цааж гэж байхгүй дуртай үнээ нэмээд хүссэнээрээ хуцдаг болж

Avatar

Зочин 2021-10-06 202.131.225.150

Ядаж очиж үнийг судлалдаа багцаагүй үнэ бичиж худлаа шаахаа болилдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж