Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно | News.MN

Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно

Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно

Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно

“Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-ыг ирэх даваа гариг /2021.10.11/-т  Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн оролцоно.

Нийт шүүгчийн чуулганаар хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоно. Мөн холбогдох дүрэм, журмыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-10-06 202.21.126.30

Хоорондоо уулзаад битгий хэрэгт нөлөөлөх юм, нэгэндээ захиас яриад байгаарай. Нийт шүүгчдийн чуулганаар хоосон толгойтой чадваргүй шүүгчдээсээ яаж салж яаж чадварлаг, шудага, ёс зүйтэй хуульчдаар шүүх эгнээгээ тэлж байж шударга шүүхийн нэр төрийг авч үлдэх талаар ярилцаарай. Монгол улсын хөгжил мэргэшсэн чадварлаг төрөлжсөн шүүхийн хараат бус үйл ажиллагаанаас хамаарна гэдгийг ойлголцоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж