“Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-ыг ирэх даваа гариг /2021.10.11/-т Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн оролцоно.
Нийт шүүгчийн чуулганаар хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоно. Мөн холбогдох дүрэм, журмыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ