
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, гурил үйлдвэрлэгч компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэдгийг тогтоосон гэсэн мэдээлэл хийсэн. Мөн тэд Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл Хаус” ХХК, “Аляска Импекс” ХХК-д 250 мянган төгрөгний торгууль ногдуулж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар “Алтан тариа” компаниас тодруулахад тэдэнд албан ёсоор энэ талаар мэдэгдээгүй байгаа бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ийнхүү мэдээлэл хийснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тус компанийн зүгээс үгсэн хуйвалдах алхам хийгээгүй хууль, хяналтын дараагийн шатанд хандаж, нэр төрд халдсан энэхүү асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.
Д.Цээнэ