Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү? | News.MN

Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Тэрчлэн Г.Ёндон сайд энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аар шалгуулна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэхэд ТЕГ-аас шалгуулах болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу гэх асуулт тавигдаж буй юм.

Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд "Сод Монгол" группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд  очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын "Роснефть" компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа "Сод Монгол" группээс дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан гаргасан юм. Мэдэгдэлд,

"2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.

Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм.

Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татсан яриа гаргах болсон нь “Эрчис Ойл” компанийн зүгээс "Роснефть" компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. "Эрчис ойл" нь төрийн өмчит компани бөгөөд Засгийн газрын 2020 оны 14 болон 114 дүгээр тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх үүднээс "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ТӨХХК-ий дэргэд (I) шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх (II) санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн үнийг бууруулах зорилгоор " Эрчис ойл " ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, ийн зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ялангуяа энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гар бие оролцож, саяхан ОХУ-ыг зорьж,  “Реснефть” компанийхантай уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна.  З.Энхболдыг "Сод Монгол" групптэй холбоотой гэх хардлага байдаг. Тэгэхээр энэхүү зохиомол хомсдлыг зарим импортлогчид, улстөрчид үүсгэсэн гэж Засгийн газрынхан хардаж буй нь Г.Ёндон сайдын мэдэгдлээс илэрхий харагдаж байна.

Түүнээс гадна шатахуун импортлогч томоохон компаниуд “Чайна ойл”-оос нийлүүлж буй шатахууны нийлүүлэлтийг оруулж ирж буй компаниуд нь бусад компанидаа түгээх үйлчилгээгээ хангалтгүй хийж, хоорондоо өрсөлдөөн үүсгэж байгаа нь ч шатахууны хомсдол үүсгэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Ямартай ч шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогч орны зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна. Г.Ёндон сайдын хэлснээр импортлогчид, улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоох, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө.

Эцэст нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагаас мултрах гэсэн,  ажлынхаа хариуцлагагүйн асуудлыг улстөржүүлэх гэж оролдоогүй байгаасай, үнэхээр улстөржөөгүй хомсдол, нөөцийг зохиомлоор үүсгэсэн бол хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Тиймээс асуудлын үнэн зөвийг тогтоож, ард түмэндээ нээлттэй мэдээлэх ёстой.

Төр, импортлогчид хоёрын дунд иргэдийг хохироох, иргэд хохирох ёсгүй шүү, Г.Ёндон сайд аа!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 66.181.187.221

Зика , Жэнко хоер юу ч хийж мэднэ!!! Иргэний дайн самуунд ч турхирч мэднэ!! Манай улсыг бvтнээр нь хувьчилж авах зорилготой нэгдсэн хоер юм ш дээ!!

Avatar

Зочин 2021-10-06 66.181.176.52

Зика вирус улсаа хорлосон байж таарах нээ

Avatar

Зочин 2021-10-06 202.179.24.57

Бүхэл бүтэн улс байж хэдхэн өөдгүй амьтдад боомилуулж чацга царайлж амьдрахаар зүгээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоод, эздийг нь шоронд өлсгөж алаач. Эсвэл мөнгөөр угждаг эздээсээ айгаад байдаг юм уу?

Avatar

ИРГЭН 2021-10-06 202.55.188.91

МОНГОЛД ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БАЙДАГГҮЙ УЧРААС ШАТАХУУНЫ ЭРЭЛТИЙГ БООМИЛОХ ЗАМААР ЮМНЫ ҮНИЙГ ӨСГӨЖ МӨНГӨ ОЛОХ АРГА БИЙ БОЛСОН БАЙНА!!!

Avatar

зочин 2021-10-06 103.229.120.103

ЗГ-ын чадамжгүйн л харгай ш дээ, ЗГ чадамжтай, шуурхай ажиллаж чаддаг байсан бол баргийн явуулга, тэр тусмаа улс төрийн явуулга газар авч чаддаггүй л байх ёстой бус уу

Avatar

Ard 2021-10-06 202.55.191.130

ZOvlongoo daah yum shig galzuuragsad shunaldaa diildsen munhaguud ajee

Avatar

Banzaliin Urgun Chuluu 2021-10-06 172.226.41.69

Benzenii nootsoo nemeechee. Delguur ywj arhi awah gesiin. Mashingvi holdood bn

Avatar

Зочин 2021-10-06 103.26.194.126

uursdiin erih ashgiin uudnees uls orondoo homsdol uusgej,ard irgedee horolson bol tuund oroltsson luivarchdiig barij horiod tsaazlah heregtei

Avatar

Зочин 2021-10-06 103.80.210.183

бензин ирж таараа тэр болттол сүржигнээд байлгүй зүгээр хэвийн байж л бай л даа.

Avatar

Зочин 2021-10-06 43.242.242.59

Энэ засгийн газрын бодлогыг тасалдуулахын тулд боломжтой бүх ажиллагааг сөрөг хүчнээс хийж байна гэж ойлгогдож байна. Уул нь бид нэг л улсын иргэд юмсан.

Avatar

Иргэн 2021-10-06 66.181.188.102

АН-ХАН БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖЗИКА БАТТУЛГА НАР НАР ХИЙЖ БУЙ АЖИЛ БОЛО УУ БАТҮҮЛ ӨВГӨН БУУРАЛ ХУЛГАЙЧ СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛ ХИЙСЭН АЖИЛДАА ЯЛД ЯВУУЛЖ АМАРАХСАН ДАЛД ОРДОГГҮЙ ХУЛГАЙЧ АЛУУРЧИД БАЙНАА

Avatar

dorj 2021-10-06 103.26.194.126

chi mun ulivaa duriin neg hun tiim ajil hiigeed zogsoochihdog yam bol zasgiin gazar ih hural gej baigaad yaah yam ,usan tarhitai erguu

Avatar

Зочин 2021-10-06 66.181.160.1

Сайд, дарга нар гэж арчаагүй өчүүхэн амьтас байдаг болжээ!!!

Avatar

Зочин 2021-10-06 192.82.91.50

Huvhai Zika yavsan gazar bolgondoo har murtei, evgyi hvn shvv ! Vhej daldraasai !

Avatar

зочин 2021-10-06 64.119.20.131

ҮҮл нүүж шатахуун тасалдаж түлш хомосдож эхэллээ

Avatar

Зочин 2021-10-06 59.153.115.249

Дахиад л бинзенд оочирлоод эхэлээ. Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Гааль нь Чадваргүй Удирдлагуудтай. Хил, Гааль нь Байнга хаалтай шахам. Бинзен тасран, Шахмал түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна. Оюун-Эрдэнээ

Avatar

Зочин 2021-10-06 103.229.179.2

talonoor huns olgood l yamar 1990 on bish dee. odoo jaahan chuluutei setgej amidarmaar yum. eronhiilogch ni hurtel ardchilalaa boli gej hashhiraad l uneheer gulug yumaa

Avatar

Зочин 2021-10-06 103.80.210.183

бат үүл гайгийн хийж байгаа зүйл ч байж мэднэ. сонгууль болох гээд хуйсагнаж байгаа шүү дээ

Avatar

Бороо 2021-10-06 202.126.88.135

Тэнэх гаруу чи арай л юмдаа

Avatar

Зочин 2021-10-06 202.21.100.210

Эрх мэдэлгүй сөрөг хүчинг шүүмжилнэ гэдэг өнөөдөрийн Монголын нийгмийн ядуурал бухимдалын илэрхийлэл юм даа. Эрх мэдэлтэй шийдвэр гарах түвшиний МАН түүний засгийн газарт асуудал байгаа шүү дээ

Avatar

БАТ ҮҮЛ 2021-10-06 103.57.95.244

Агуу том шинжлэх ухаан ч физикч Альберт Эйнштейн орчлон ертөнц хязгаартай байж магад харин хүний тэнэглэлд хязгаар үгүй ээ гэж байж билээ физдаааас гэж Бат үүл бензин шатахууны хомстол үүсгэнэ гэж юу байх вэ дээ

Avatar

1 2021-10-06 66.181.169.122

Odoo binzen homsdosni 67suudaltai erh barij baigaa nam, ter namii gazgiin gazar said naraas bish gudamjind laaz oshigloj yavaa 1garaas bolood binzenni homsdoson geh geed baigaa yumu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk, z**l z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж