Бодибилдинг, фитнессийн тамирчид амжилт арвин байна

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Бодибилдинг, фитнессийн тамирчид амжилт арвин байна

Бодибилдинг, фитнессийн тамирчид амжилт арвин байна

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид Ташкент хотноо болж буй ДАШТ-д тун амжилттай оролцож байна. Тодруулбал,

  • Т.Болор эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" ангилалд мөнгө, "senior fitness open" ангилалд мөнгө
  • Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл
  • Ж.Баянмөнх эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд мөнгө
  • Э.Лхагва-Очир эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд алт
  • С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын -80 кг жинд алтан медаль тус тус хүртжээ.

Өнөөдөр/2021.10.06/ А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар тэмцээндээ оролцоно

ДАШТ-д манай улсаас тамирчин С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, ОУ-н шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Узбекистаныг зорьсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж