Монголын чөлөөт бөхийн ДАШТ-ий 66 дахь медалийг Э.Гантуяа авчрав | News.MN

Монголын чөлөөт бөхийн ДАШТ-ий 66 дахь медалийг Э.Гантуяа авчрав

Монголын чөлөөт бөхийн ДАШТ-ий 66 дахь медалийг Э.Гантуяа авчрав

Монголын чөлөөт бөхийн ДАШТ-ий 66 дахь медалийг Э.Гантуяа авчрав

Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улс гурав дахь медалиа хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын өрсөлдсөн ОУХМ Э. Гантуяа Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медалийн эзэн болов.

Тэрбээр өчигдөр/2021.10.05/ эхний барилдаанаа дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Кайл Мираклтай хийж, 4:14-өөр ялагдсан ч дагах барилдаандаа энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Оросын бөх Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын тамирчин Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

Медаль авсныхаа дараа Э.Гантуяа ярихдаа “Үнэхээр гоё байна. З.Дүвчин багш, шигшээгийн багш нартаа маш их баярлалаа. Зөндөө л багшийн хүчинд өдий хүрсэн. Ах эгч, хамаатан садан, Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа маш их баярлалаа" гэсэн юм.

Э.Гантуяагаас өмнө энэхүү жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль авч, дэлхийн медальтан боллоо.

Бусад бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт оров. Тэрбээр хүрэл медалийн төлөө Ираны тамирчин Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдсан. Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д,Отгонжаргал, 76 кг-д Н.Загардулам нар өнөөдөр дагах барилдаан хийнэ. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, залуу тамирчин Т.Энхжин нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгараагүй тул үзэгчдийн суудалд шилжив. Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяагийн хувьд эхний шатандаа гоц мөргөсөн ч хоёр дахь барилдаанаа Туркийн бөх Зейнеп Йетгельтэй хийж, цэвэр ялагдсан юм.

"Осло-2021" ДАШТ-д эрэгтэй баг маань 56 оноогоор зургадугаар байрт орсноор ирэх жил Дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. ОХУ, АНУ, Иран тус бүр 3 алттай багийн дүнгээр тасархай тэргүүлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 178.17.170.13

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Буд 2021-10-06 59.153.113.158

Уул нь Батзул хурэл авсан бол 5 орох байж дээ бэлтгэлээ сайн хий хучний бэлтгэл муу байна шуу

Avatar

Зочин 2021-10-06 59.153.113.158

За тамирчиддаа баяр хургэж амжилт хусье уул нь уунээс илуу амжилт гаргах боломж бгаа шуу

Avatar

Зочин 2021-10-06 43.242.242.59

За Э.Гантуяа минь идэж ууж байгаа зүйлээ сайн хянаж байгаарай. өөрсдийнхөндөө хорлогдчих вий. Цайнд чинь допинг хийнэ шүүБатбаяр гэдэг дасгажуулагч наана чинь ажиллаж байгаа биз дээ. эвгүй шүү. Орхон хэзээ барилдаж эхлэх юм болдоо

Avatar

Зочин 2021-10-06 43.242.242.59

Олимпын медальтан маань яасан муу барилдаж эхнийхээ барилдаанаас хасагдаж байх юм бэ. Өөртөө дүгнэлт хийж бэлтгэл дасгалаа сайн хийх хэрэгтэй юм байна даа. Өрсөлдөгч нараа сайн судлаж барилдах хэрэгтэй

Avatar

tumen 2021-10-06 66.181.161.34

Duvchingiin shavi nar l olip. delhiin temtseend amjilt uzuuleed bgaa ym bish uu? tegvel tuuniig shigsheegiin ahlah .Hosoo T. Suhbaatar nariig dasgaljuulagchaar n mun ter Bundmaagiin bas dasgaljuulagchaar n ajiluulval yadaag ym be!!

Avatar

ХА ХА ХА 2021-10-06 66.181.190.231

ХҮРЭЛСҮХИЙН ҮЕД ОРГИЛ НЬ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХҮРЭЛ МЕДАЛЬ БАЙХ ЮМ БАЙНА. ШУТКА

Avatar

S 2021-10-06 150.129.142.227

Who cares

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж