"Эхлэл" брэнд 90 сая төгрөгийн торгууль төлсөн"

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

"Эхлэл" брэнд 90 сая төгрөгийн торгууль төлсөн"

"Эхлэл" брэнд 90 сая төгрөгийн торгууль төлсөн"

“Эхлэл” брэнд “Hulan 21plus” гар утсыг дотооддоо угсарч, худалдаанд гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Гаалийн ерөнхий газраас уг гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг хэрэгсэл гэж худал мэдүүлсэн талаар мэдээлэв. Мөн мэдээлэл хийх үеэр 175.9 сая төгрөгийн их хэмжээний татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон тул хэрэг нээж, прокурорын хяналтан дор шалгаж эхэлсэн гэв. Үүссэн нөхцөл байдлын талаар “Эхлэл” брэндийн захирал Ч.Батзаяагаас тодрууллаа.


-Танай компани гаалийн татвараас зайлсхийж, худал мэдүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Захирлын зүгээс уучлалт гуйхдаа гаалийн мэдлэггүйгээс ийм асуудал үүссэн гэжээ. Яагаад худал мэдүүлсэн юм бэ?

-Монголд анх удаа энэ төслийг эхлүүлж буй учраас бидэнд мэдэхгүй асуудал олон тулгарч байна. Бидний зүгээс гаалийн мэдүүлэг өгөхдөө ангиллаа их буруу сонгосон байсан. Тэрнээс болж гаалийн хууль тогтоомжийг тодорхой хэмжээнд зөрчиж, хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн. Хоёрдугаарт, утасны дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч, ардатор, хайрцаг сав баглаа боодол, танилцуулга ном, программ хангамжийн албан ёсны  андройд гар утасны зөвшөөрөл, оюуны өмчийн контентыг нь бид өөрсдөө хийж гүйцэтгэсэн.

Бид анхнаасаа утасны ихэнх хэсгийг Хонгконгоос авна гэдгээ нуугаагүй. Ер нь “Samsung” гар утсыг Вьетнамд, “Iphone” утсыг Хятадад угсардаг. Энэ зарчмаар гар утасны бүрдэцийг Монголд хийх ямар ч боломжгүй. Бид өөрсдийн чадах түвшинд Монголдоо бүх зүйлсээ хийсэн. Хамгийн гол нь Монгол агуулгатай гар утас хийж байгаа нь том ололт юм.

-Хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн гэлээ. Ямар хариуцлага хүлээсэн бол?

-Бид 90 сая төгрөгийн торгууль төлсөн. Бусад аж ахуй нэгжүүддээ анхааруулах үүднээс гаалийнхаа татварыг маш сайн судалж байж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг хэлье.  Монголд анх удаа гар утас хийж буй учраас гаалийн татвараа яаж мэдүүлэхээ мэдэхгүй том алдаа гаргалаа. Бид гаалийн байгуууллагын үйл ажиллагааг буруутгахгүй.

Гаалийн татвар нь янз бүр байдаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Монгол хэв маягтай утсыг монголчууд маань тодорхой хэмжээнд дэмжиж, хөнгөлөлт үзүүлнэ гэж найдаж байна. Үүнд бас цаг хугацаа хэрэгтэй байх гэж бодож байна. Гаалийн байгууллагын жишиг үнээрээ татвар нь утасны үзүүлэлтээс л хамаардаг юм шиг байна лээ. Бид илүү өндөр торгууль төлчихлөө. Бидний хувьд маш том сургамж боллоо.

-“Hulan 21plus гар утасны захиалгад хэрхэн нөлөөлөв. Хэрэглэгчдээс захиалгаа цуцалсан тохиолдол гарсан уу?

-Мэдээж гар утасны борлуулалтад энэ бүхэн сөрөг нөлөөлж байна. Гэхдээ монголчууд маань ойлгох байх. Дэлхийн албан ёсны андройд үйлдэлтэй гар утасны жагсаалт гэж бий. Энэ жагсаалтад Монголоос анх удаа “Эхлэл” брэнд багтсан. Анх удаагийнх учраас бид маш олон зүйлийг суралцаж, туршлага судалж байна.

Манай үйлдвэр дээр 13 инженер ажилладаг. Бүрдүүлэлтийн баг гэж тусдаа байдаг. Өнгөрсөн есдүгээр сараас хойш энэ төсөл дээр олон залуус ажилласан.

Гар утсыг хүргэх, борлуулах гээд өндөр үнэ өртөг шингэж, зах зээлд гарч байгаа юм.

-Дахин “Hulan 22plus гар утсаа гаргана гэсэн үү?

-Тийм. Бид “Hulan 22plus” гар утсан дээр одоо гарсан алдаагаа давтахгүй. Бүх зүйлийг сайн судалж, суралцлаа. Гар утасны үзүүлэлт дээрэ бүр илүү анхаарч ажилллана. Одоогийн байдлаар “Hulan 21plus” гар утасны урьдчилсан захиалгаа авч, эхний 1500 хүнд гар утсаа өгч дуусгасан. Одоо утсаа борлуулах түвшинд ажиллаж байгаа гэсэн үг. Бид гар утасныхаа тайлбар, Монголд бүтээсэн орц найрлага, программ хангамж гээд дэлгэрэнгүй байдлаар хүргэхийг зорьж байна.

-Гарааны бизнес эрхлэгч компанийн хувьд хэр алдагдалд оров?

-Бид ямар ч ашиг гаргаж чадаагүй, маш их алдагдалтай ажилласан. Одоо ч гэсэн энэ төслийг дуусгахын төлөө бүх чадлаараа ажиллаж байна. Бид төрөөс дэмжлэг авдаггүй гарааны бизнес эрхэлдэг. Нөхцөл байдал хүнд л байна. Гэхдээ хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бодоод үүнийг давахын төлөө ажиллана. Хувийн байгууллага учраас хэнд ч ялархах эрх байхгүй. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлж, улам илүү хичээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж