"NASA" ирэх сард солирын замыг хазайлгаж дэлхийг аварна

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

"NASA" ирэх сард солирын замыг хазайлгаж дэлхийг аварна

"NASA" ирэх сард солирын замыг хазайлгаж дэлхийг аварна

АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг ирэх сард яг “Armageddon” кинон дээр гардаг шигээр дэлхий рүү ойртон ирж байгаа солирын чиглэлийг өөрчилж хүн төрөлхтнийг “аврах” нь ээ. Гэхдээ киноноос ялгаатай нь энэ үйл явдал ямар ч цөмийн бөмбөг, өрөмдөгч, эсвэл "Аэросмит" хамтлагийн дуугүйгээр өрнөх аж. Тухайлбал, эрдэмтэд хэрвээ ирээдүйд ямар нэг солир зайлшгүй дэлхийтэй мөргөлдөх аюул учирвал бэлтгэлтэй байхын тулд солирын чиглэл хазайлгах туршилт хийж үзэх гэж байгаа юм.

Туршилтыг хийхдээ эрдэмтэд хэдэн хиймэл дагуулыг Дидимусын солируудын зүг илгээх гэнэ. Тэдгээр солирууд нь 780 м төв болон 180 м дагуулуудаас бүрдэх том хэмжээтэй солирууд аж.

Сансарт үүнтэй төстэй олон том солир байдаг бөгөөд тэдний зарим нь хэдэн жилдээ нэг удаа дэлхийтэй маш ойрхон зөрдөг. Тиймээс ирээдүйд тохиолдож болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд тус туршилтын хүрээнд Дидимус солирыг 6705 м/с хурдтайгаар мөргөж хэрхэн нөлөөлж чадахыг харах гэнэ.

Туршилтад оролцох Италийн "CubeSat" хөлгийг өнгөрсөн долоо хоногт бүтээж дуусгасан байна. Тус хөлгийг ирэх сарын 23-нд "Space X"-ийн "Falcon9" пуужингаар хөөргөж туршилтыг эхлүүлэх аж.

Эх сурвалж: TECHCRUNCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж