АИ-92 бензиний нөөц багасч, ШТС-уудад урт дараалал үүсэв

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

АИ-92 бензиний нөөц багасч, ШТС-уудад урт дараалал үүсэв

АИ-92 бензиний нөөц багасч, ШТС-уудад урт дараалал үүсэв

ОХУ-ын "Роснефть" компаниас ачигдах АИ-92 автобензиний ачилт хязгаарлагдан багасч, өнөөдрөөс /2021.10.05/ энэ төрлийн бензиний нөөц хангалтгүй болж эхэлжээ. Үүний улмаас шатахуун түгээх станцууд бензинээ хязгаарлаж, иргэдэд худалдаалахгүй байгааг иргэд хэлж байна. Зарим шатахуун түгээх станцуудаас бензин худалдан авахаар жолооч нарын урт дараалал үүсч эхэллээ.

Шатахуун импортлогчдын холбооноос өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд долоо хоногийн хэрэглээний нөөцтэй байгаа аж. Цаашид шатахууны нөөц 20, 30 хоногоор нэмэгдэх төлөв байна. Шатахууныг ОХУ болон БНХАУ-аас татан авч байгаа юм.

Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээлснээр шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа аж. Цаашид шатахууны нөөц нэмэгдэнэ гэдгийг хэлэв. Иймд иргэд та бүхэн шатахуунд дугаарлахгүй байхыг хүсье гэв.
                       "ШАТАХУУНЫ  ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ"
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:
-Улсын хэмжээнд шатахууны тав хоногийн ердийн хэрэглээний нөөц байгаа. Улаанбаатарт 900 гаруйн тонн шатахуун гэж тооцвол хомсдол үүсэх асуудал байхгүй. Зарим компанийн нөөц багассан. Хоорондоо зохицох асуудал. Иймд өнөөдөр шатахуун түгээх станциуд хоорондоо зохицуулалтыг хийсэн. Роснепть компанийн захиралтай өнөөдөр утсаар ярьсан. Компанийн зүгээс шатахууныг тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг хэлсэн. Гэтэл ийм нөхцөл байдал үүссэн нь магадгүй иргэдийг турхирах гэсэн асуудал гэж харж байна. Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж байгаа нь улс төрийн асуудал ч байж магадгүй. Энэ асуудлаар тагнуулийн байгууллагад шалгуулна.
Хомсдол үүсэх сургаар аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсдэг. Тиймээс иргэдийг дугаарлахгүй байхыг хүсье.  Иргэд ердийн хэрэглээгээрээ шатахуунаа авбал хомсдол үүсэхгүй. Хэрэв хүмүүсийг турхирахгүй бол хомсдол үүсэхгүй. Цаашид шатахууны нөөц нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Бидний зүгээс  шатахууны хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдтэй уулзаж шатахууны хязгаарлалт тогтоохгүй байх, нөөцөө хадгалахыг үүрэг болгож хэлэлцсэн. Судалгаагаар иргэдийн худалдан авалтын дундаж хэмжээ нь 40 гаруй мянган төгрөг. Тиймээс 60 мянган төгрөгийн худалдан авалт ердийн хэрэглээнд орж байгаа учраас хязгаарлалт биш. Олон нийтийн дунд зохиомол хомсдол үүсгэж буй асуудлыг шалгах ёстой

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж