"Талибаны засгийн газрыг тодорхой нөхцөлийн дагуу хүлээн зөвшөөрнө"

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

"Талибаны засгийн газрыг тодорхой нөхцөлийн дагуу хүлээн зөвшөөрнө"

"Талибаны засгийн газрыг тодорхой нөхцөлийн дагуу хүлээн зөвшөөрнө"

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон удахгүй болох гэж буй "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтаар Афганистаны засгийн газрыг бүрдүүлсэн Талибан бүлэглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хүргүүлэх ёстой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “France Inter” радио станцад өнөөдөр өгсөн ярилцлагадаа уг нөхцөлүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, гадаадын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамрагдах, террорист бүлэглэлүүдтэй хамтрахгүй байх зэрэг шаардлагыг багтаах аж.

Макрон хэлэхдээ "Талибан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой үнэ төлөх ёстой. Би үүнийг Афган эмэгтэйчүүдийн нэр төр, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэж харж байна” гэсэн юм.

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Ром хотод болох юм. Энэ удаагийн уулзалтаар Афганистаны асуудлыг голчлон авч хэлэлцэхээр болсон байна. Макрон уулзалтын үеэр Европ, АНУ, Хятад, ОХУ, Африкийн том гүрэн, Ази, Номхон далай, Латин Америкийн бүх улс орнууд Талибаныг хүлээн зөвшөөрөх нөхцөлөө маш тодорхой илэрхийлэх ёстой гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж