Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийхээр төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийхээр төлөвлөжээ

Чингис хааны тухай түүхэн сэдэвт “Godsend” нэртэй кино хийхээр төлөвлөжээ

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдсаны дараа АНУ-ын Лос-Анжелес хотод ажилладаг продюсер Уэнди Крам (Wendy Kram) Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх төсөл дээр Монголын продюсеруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа зарласан тухай мэдээллийн сайт "Deadline" мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, 13 дугаар зууны үеийн геополитикийн зөрчилдөөнтөй нөхцөл байдалд байх боломжгүй мэт санагдах нөхөрлөлөөр дамжуулан соёл, үзэл санаа болон хувь хүн хоорондын зөрчилдөөнийг багасгаж буй үйл явдлыг харуулсан энэ киноны зохиолыг Жэй Лиотта бичиж байгаа аж.

Кино баг дараа жилийн хавар бэлтгэлээ хангаж, намраас зураг авалтын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. “Монгол Улсад бүтээж буй кино зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгох зэрэг олон улсад өрсөлдөхүйц дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийг Монгол Улсын парламент саяхан баталсан. Тиймээс “Godsend” киног бүтээх нь тун цагаа олсон явдал юм” гэдгийг Жэй Лиотта онцлов.

“Энэхүү зохиол нь Монголын соёлыг өмнө нь Холливудад огт харуулж байгаагүй өнцгөөс харуулах бөгөөд түүхэн ойлголт, өрөөсгөл ойлголтуудыг хөндөх болно. Аливаа түүхэн киног бүтээхдээ өнөө үетэй хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах ёстой энэ зохиолд үүнийг тод харуулдаг” гэж Крам хэллээ.

Deadline Hollywood (Deadline.com) сайт нь кино, телевиз, онлайн, дижитал болон холбогдох бусад салбар зэрэг энтертейнментийн бизнесийн салбарын мэдээллийн голлох эх сурвалж бөгөөд дэлхийн энтертейнментийн бизнесийн хамгийн найдвартай мэдээллийн сайтуудын нэг юм.

Эх сурвалж: Соёлын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж