Одоогоос 23 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Гэсэн хэдий ч эл хэргийн үнэн мөнөн тогтоогдоогүй өнөөдрийг хүрээд буй. Улстөрчид уг хэргийг сонгуулийн шоу болгож, ялалт байгуулах гол хэрэгсэл болгосоор ирсэн. Улмаар аравдугаар сарын 1-ны өдөр буюу С.Зоригийн амиа алдсан өдрийн өмнөх өдөр тус хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон нь олон хүний эгдүүцлийг хүргэжээ. Ийнхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн дуулиан дахин нийгэмд дэгдэж улстөрчид “үзэлцэж” эхэлжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Б.Энхбаяр
УИХ-ын гишүүн:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй байх “тогтоон барих” технологи мөн. Яллагдагч нар өнөөдөр ч гэм буруутай нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, алуурчин биш, мөн ч гэж үзээгүй байгаа. Улсын нууцын статусаа хадгалж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид энэ гэмт хэрэг рүү ордгоо болих хэрэгтэй. Ямар ч гэмт хэрэг дээр. Жижиг, том, нууц, нууц биш байх нь хамаагүй. Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж барих хэрэгтэй, сайдаасаа эхлээд. Битгий гэмт хэрэг рүү орж яриад, өмнөөс нь шийдвэр гаргаад бай. Т.Чимгээ яллагдагч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь хууль зөрчсөн үйлдэл. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хязгаарласан. Үүнийг хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулж, хамгаалаад байгаа юм.
Х.Нямбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд:
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зоригийн гэх эрүүгийн гурван хэрэг Тагнуулын Ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, С.Зоригийг хөнөөсөн хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг, үндсэн хэрэг буюу буцаасан хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие илрүүлэхгүй тогтоон барьж байгаа мэтээр нийгэмд буруу мэдээлэл өгч байна. Шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье.
Энгийн Ард 2021-10-06 192.82.76.106
Нямбаатарыг гайгүй шудрага залуу юм бол уу гэсэн чинь лав л өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй хүн юм аа. Ийм хүн ч найдваргүй дээ гэж бодогдоод явчлаа
Зочин 2021-10-06 103.212.117.121
Нямбаатар,Нямдорж,Оюун-Эрдэнэ…гэсэн 5-6 хvн чинь хоосон амаараа бус амьдрал дээр ард тvмэндээ «ШУДРАГА» гэж vнэлэгдсэн,итгэгдсэн,Хvндлэгдсэн хvмvvс.Эд нартай хэн ч ярих юм байхгvй.
Зочин 2021-10-06 43.242.243.61
Орхон сургууль Төгссөн хууль зүйн сайдтай,бэрс гэж сураггүй сургууль төгссөн ер сайдтай монгол хол явахгүй ээ.Боловсролгүй жонхуугийн троллууд л шүү дээ.Энхбаяр бол хажууд нь том хуульч аа.
Зочин 2021-10-06 178.17.170.13
>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
zochin 2021-10-06 103.14.36.6
Б.Энхбаярт иргэн хүний хувьд итгэж байна.Олон ийм шударга хүн Монголын төрд хэрэгтэй байна.
зочин 2021-10-06 64.119.17.33
Сайд Нямбаатар чинь мэнгэт Нямдоржийн бууны нохой, далласан газар нь ил гарч далайсан газар нь далд ордог даавууны өөдөс
Зочин 2021-10-06 103.10.23.189
Аль 2-3 жилийн өмнө, аль хэдийний Чимгээ, Содномдаржаа 2-г Санжаасүрэнгийн Зоригийг нухсан а.луурчид биш гэдгийг монголчууд удган бөөгөөсөө асуугаад мэдчихсэн, та 2-ийг улс төр ярьж суух зуур. Зоригийг хэргийг хэн шалгахыг зогсоосон – Дашбалбар агсны амьд сэрүүндээ хэлсэн үг facebook-р яваад бна лээ, нухсан хүнийг мэдэх хүн амьд сэрүүн байна, тэр хүнээсээ очоод нухсан Батаа, Оюунаа 2-оо асуу, энэ хүмүүс нь Элбэгдоржтой цусан төрлийн холбоотой хүмүүс эсэх гээд Гончигдоржийгоо буулгаад асуу
Зочин 2021-10-06 103.10.23.189
АН-н Гончигдорж нь бөө болсон гэсэн, Гончигдоржийгоо буулгаад асуухгүй юу. Цаана нь хүний амьдрал гэж байдгийн. Эд нарын бохир улс төрийн ашиг хонжооны хүүхэлдэй болж явдаг тийм амьдрал гэж хаана байх в дээ, монголчууд тэнэг биш. Биш бол суллаж явуулаад, мөн бол гянданд буцааж хийгээд. Биш болоод суллачихсан юм биш үү. Хэргийн материал гэж компьютер графикийн аргаар баахан баримт бүрдүүлээд яруу найраг бичээд. Эд нарын энэ солиорсон их улс төрийн хэрүүл дунд жирийн иргэд нь бүүр төөрчихсөн
Зочин 2021-10-06 103.10.23.189
Миний ойлгосноор монголчууд айл болгон одоо цагт бөөтэй, удгантай болсон цаг. Тэнгэр худлаа ярина гэж хэзээ ч байхгүй, бүгдээрээ ах дүү нараараа буурайгаа чимээгүй дор дорноо өөрсдөө гэртээ буулгаад л Чимгээ Содномдаржаа 2-г а.луурчин мөн эсэхийг асуучихдаг юм шиг бсан, тэгээд л гүйлдэж гарч ирээд л, Биш гэж facebook-р нэг орилоод нэмэргүй, хар мэнгэт Нямдоржийн чадал нь гяндангаас шууд гаргах гэхээр хүрдэггүй юм шиг бсан. Биш болоод л энэ олон хүн Зоригийг нухсан хүн энэ 2 биш гэж орилсон байх
Зочин 2021-10-06 103.10.23.189
Муухай л даа, эд нарын балиар улс төр дунд жирийн иргэд шорон гянданд я.ргалуулдаг. Өөрсдөө л болж авч байвал болоо юм бна л даа, Баттулга ерөнхийлөгчөөр өөрөө дахиад 6 жил болоод авбал бол оо, АН дотор улс төр хийнэ, өөрөө ноён байх шунал их, Элбэгдоржийн дэмжлэг бас хэрэгтэй, нэг нэгэндээ долигононо, долооно. Эхлээд Хүрэлсүхтэй хамт Топорь гэж ярьсан найзууд ч юм шиг гарч ирсэн, тэгсэн замын дунд хэн болохыг нь мэдээд мөр мөрөө хөөжээ. Тэгсэн бол ч энэ 2 гяндандаа дахиад 6 жилийг үдэх байж.
Зочин 2021-10-06 103.10.23.189
Энэ хүмүүсийн улс төрийг мань шиг амьтанд ойлгох юм алга. Миний мэдэхийн 2 жил facebook-р монголчууд шаагисан, энэ 2 хүнийг биш гээд л, Суллаач гэж орилсоор 2 жил өнгөрсөн. А.луурчид биш бна гэсэн мөртлөө суллахгүй байсаар, гэтэл ерөнхийлөгч Баттулгыг дахин сонгогдохгүй шийдвэр гарсны маргааш л энэ 2 хүнийг гяндангаас гаргаж авсан. Ерөнхиийлөгч Баттулгын цаана нь Элбэгдорж нь байдаг юм шиг бна, наадхаа 2-гоо битгий сулла гээд, суллавал өөрөө а.луурчдыг зааж өгөх ялд унана аа даа.
Зочин 2021-10-06 183.177.97.14
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
НЯНБАКТЕР
Зочин 2021-10-06 66.181.160.121
Хүний ам нас хөнөөх эрүүдэн шүүх хоёр ямар холбоотой вэ. Би бол Энхбаярыг зөв гэж харж байна.
Доржготов 2021-10-06 202.179.25.60
Төгссөн сургууль нөлөөтэй ч гол нь уг хүний ухаан харагддаг. Энхбаярын яриа ухаантай, логиктой, үнэмшилтэй. Нямбаатар бол балбаан. Орхон сургуульдаа бус Нямбаатарын сэтгэлгээ мохоо. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Ц.Нямдорж нарын сэтгэц их төстэй. Харанхуй маанаг олонд ийм л гавал яг таардаг. Энхбаяр үнэнийг олох гэснээс ХЗДХ-гийн сайд болох гээгүй нь андашгүй байна. Тэгэхэд Нямбаатарын сэтгэж буйг хар. Тэнэг масс нь үүнд итгэчих нь.
МАНгарууд ш дээ 2021-10-06 203.98.77.51
Удаа дараа өөрийг нь заналхийлсэн мессеж утсаар ирээд байхад хуулийн байгууллагад хандаагүй Чимгээ нар өөрийнхөө эсрэг нотлох баримт бүрдүүсэн байна. Гэм буруугүй хүн байвал шууд хуулийн байгууллагад хандаад асуудлаа шийдүүлнэ биз. Гэтэл бүүр хорих ороод явж байдаг
ЭБ. 2021-10-06 64.119.21.146
Сайд энэ эрдэмтэн багш нарын шавь шүү дээ.
Зочин 2021-10-06 202.9.46.190
Тийм шүү, эрх мэдэлтэнд биш эрдэм номтойд нь итгэдэг цаг хэзээ ирэх юм болдоо
Ангийн дарга төгсөгч ЭБ. 2021-10-06 64.119.21.146
Улсын сургууль хувийн сургуульд нэг л програмын сургалт ордог.түүнээс биш хувийн сургууль гэж өөр хууль заахгүй МУ д мөрддөг л хууль заадаг байлаа.Орхон сургууль нэр хүндэтэй олны танил сургууль юм шүү.харин ч нэр хүндэтэй хуулийн доктор профессорууд эрдэмтэд цагаар заадаг байсан. миний мэдэх өнөөдөр Орхон сургууль төгссөн оюутнаас аймгийн засаг дарга орлогчид У.И.Х.ын гишүүн. Хздх сайд гм зөндөө байна даа.Төгсгөсөн сургууль буруугүй байхаа.Хажидсүрэн гэж мундаг захирал байлаа даа.сайд энэ хүмүү
Unshigch 2021-10-06 90.188.54.82
Энхбаяр нь Нямбаатараас аль ч талаараа илүү дээр. Нямбаатар сул толгой муутай сайд юмаа.
Зочин 2021-10-06 172.58.190.180
Энхбаяр бол Нянбаатарын дэргэд хуульч хүн шүү..
Ж.Онгар 2021-10-06 202.179.21.239
Энхбаяр нь зөв ярьж байх шиг бодогдох юм. Үйлдсэн гэмт хэргээ амархан хүлээчдэг, тэр дотроо хүн амьны хэргээ хүлээдэг хүн байх уу? Хэвийн эрүүдэн шүүх арга хэрэглэх нь төрийн эрх, үүрэг гэж бодном. Хэргийн захиалагчийг нууж байгаа явдал "но"-той. Улс төр орж бгаа ба томчууд холбоотой байх аа.
Зочин 2021-10-06 49.0.149.20
ТЭГЭЭД ЭНЭ ЭНХБАЯР ГЭДЭГ НӨХРИЙНХӨӨР БОЛ ЧИМГЭЭ СОДНОМДАРЖАА НАР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХГҮЙ ОЛОН ЖИЛ ШОРОНД СУУЧИХААД АЙГААД БАЙХ ЮМ БНА Л ДАА ЭНЭ ХҮМҮҮСИЙН ОРОНД ЭНХБАЯР ӨӨРИЙГӨӨ ЗҮГЭЭР НЭГ ИРГЭН ГЭЭД ТАВИАД ҮЗДЭЭ ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ЧИ МИЕЭГИЙН ТОРООЛ МӨНӨӨС МӨН
Зочин 2021-10-06 59.153.112.231
ОЮУЭРДЭНЭ мэдлэг мэргэжилгүй дээрээ бизнес сэтгэхүй байхгүй одоо огцруулъяаа. Нямбаатар өгөр хожуул Нямдорж гээд түүхэнд бхгүй сул ЗГ
BOLD 2021-10-06 64.119.23.230
NYAMBAATAR DENDUU JULDAAD BNA IIM SAIDTAI BAIH GEJ DEE ARAI CH DEE SUHIIN DARGA SHIG L BNA><
орхон 2021-10-06 66.181.161.94
улаан цайм гүчирдсэн тэнэг хүнд ч ойлгомжтой хэргийг хамгаалаад солиотой юм яриад байхын цаанаа энэ хэрэгтэй холбоотой хүмүүстэй учиртай болоод тэнэгтээд байгаа байх гайгүй юм болвуу гэж бодож байсан бас хогын гар байнаа
Zochin 2021-10-06 122.201.31.90
Hen said bolyo gesen yum Bitgii zohiogood bai Nianbataraa.Chi naad hergiig yaagaad ulairan huutsulduud bgaa yum
Энхбаяр хуульчийн зөв 2021-10-06 103.212.117.91
Энхбаяр МУИС-ын Хуульзүйн сургууль төгссөн. Талиийгаач хуульч Төмөрийн шавь. Энхбаяр сайн хуульч.
Нямбаатар Орхон гэж сураггүй сургууль төгссөн. Хуульчийн хувьд Энхбаярын хаана ч нь хүрэхгүй.
Сүхээ 2021-10-06 203.91.115.51
Эрхэм Хууль зүйн Сайдаа, Төрийн хар хүн шиг ядаж байж сур… Ямар их зав зайтай юм бэ, хэрүүлч бүсгүй шиг л дайраад ороод ирэх юм. Мэдлэг боловсрол чинь дулимаг байж болох ч төрийн хүний зангарагтай байж сур…
Зочин 2021-10-06 124.158.96.240
Б.Энхбаяр эрүүл сэтгэлгээтэй зөв хуульч гэдэг нь харагддаг. Нямбаатар, шүүхээр тогтоогдчихсон алуурчдыг илт хамгаалаад байгаа нь хачирхалтай.
Зочин 2021-10-06 66.181.190.231
НЯНБАКТЕРИЙГ ЦЭВЭРЛЭЭЧЭЭ
Зочин 2021-10-06 192.82.82.41
СОНИН ЮМ АНЫХАН ТАЛИЙЙГААЧИЙНХАА ШАРИЛ ДЭЭГҮҮР ГҮЙЛДЭЖ ОРООД ГЭРТ НЬ ТУХАЛЧИХСАН БИЕ БИЕНЭЭ ДУУДААД ӨӨРСДӨӨ ХЭРГИЙН ГАЗРЫГ БАЛЛАЧИХААД ЦАГДАА ОЧООД МӨР АВХААР ОЛДОХГҮЙ ОЛОН ХҮНИЙ ГАРЫН ХЭЭ ОЛДООД БАЙСАН ГЭДЭГ БИЗДЭЭ АНЫХАН ДОТОР Л а******н БАЙГАА БАЙХ ЭЭБЭ НЭГ МУНДАГ ХҮН БОЛОХ ГЭЖ ХАА ХАМААГҮЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСТ ХЭРЭГ ТУЛГАСАН ЭНХБАЯР ОДОО ХАЯ НААДХЫГАА ЭНҮҮГЭЭР ШОУ ХИЙХ ГЭЖ Л . . . . ЭНЭ ЭБЭ ҮҮЛ ХОЁР ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭТ Л ХАРАГДАЖ БАЙНА
Саран 2021-10-06 64.119.26.96
ЭНХБАЯРЫН ЗӨВ
ТЭГЖ Л ХАРДАГДАЖ БАЙНА 2021-10-06 202.179.27.118
ШҮҮХ , ПРОКУРОР, МӨРДӨГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ НАР ХЭЛЭХДЭЭ…. НОТЛОХ БАРИМТЫГ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ШУГАМААР БҮРДҮҮЛЦЭН ГЭЭД БАЙХЫН. … АЛИВ ХАРЪЯ ҮЗЬЕ ГЭХЛЭЭР ҮЗҮҮЛЭХ ЮМ БАЙХГҮЙ. ТӨРИЙН НУУЦ ГЭНЭ. ЕР НЬ ЭНЭ УЛСУУД ӨӨРСДӨӨ ТЭР БАТАЛГААТАЙ НОТЛОХ БАРИМТАА ҮЗСИЙМ БОЛОВ УУ ДАА . ТӨРИЙН НУУЦ ГЭЭД ӨӨРСДӨД НЬ ҮЗЧҮҮЛЭЭЧГҮЙ . МАГАД ТИЙМ ҮЗҮҮЛЭХ БАРИМТ Ч БАЙХГҮЙМ БИШ БИЗ ДЭ
Зочин 2021-10-06 174.88.107.124
37-оны хэлмэгдүүлэлтээс дор юм болсон нь тэнэг xүнд ч ойлгомжтой.