Сэрэмжлүүлэг: Хөвсгөлд их хэмжээний цас оржээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Хөвсгөлд их хэмжээний цас оржээ

Сэрэмжлүүлэг: Хөвсгөлд их хэмжээний цас оржээ

Сэрэмжлүүлэг: Хөвсгөлд их хэмжээний цас оржээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтрэхийг анхаарууллаа. Мөн газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг мэдэгдээд буй. Тэгвэл Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрээр их хэмжээний нойтон цас орж, зам зорчих боломжгүй болжээ.

Өнгөрсөн Баасан гаригаас эхлэн гурван өдрийн турш орсон цасны зузаан 20-40 см байгаа аж. Цасанд суусан хэд хэдэн машиныг дуудлагын дагуу очиж гаргасан байна.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Аравдугаар сарын 2-ны өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж шуурна. Харин нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй байгаа аж. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байх нь. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байна.

Иймээс онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 103.80.210.183

хөвсгөлөөс сонгогдсон ИХ гишүүний балаг даа. тэнгэр харж хилэгнээд байна даа.

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж