Дэлхийн тойрог замд кино зураг авах анхны баг сансарт хөөрлөө | News.MN

Дэлхийн тойрог замд кино зураг авах анхны баг сансарт хөөрлөө

Дэлхийн тойрог замд кино зураг авах анхны баг сансарт хөөрлөө

Дэлхийн тойрог замд кино зураг авах анхны баг сансарт хөөрлөө

ОХУ Олон улсын сансрын станц (ОУСС) руу түүхэнд анх удаа уран сайхны киноны зураг авах баг бүхий "Союз МС-19" хөлгийг тойрог замд гаргах "Союз-2.1а" зөөгч пуужинг хөөргөлөө. Кино зургийн багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Антон Шкаплеров, жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар багтжээ.

Тэднийг тээвэрлэж явсан "Союз MS-19" хөлөг “Союз-2.1а” хөөргөх пуужингийн гурав дахь шатнаас салж, станц руу бие даасан нислэг хийж эхэлсэн талаар Сансрын нислэгийн төвөөс мэдээлсэн байна. Пуужинг Байконурын сансрын нислэгийн төвийн 31 дэх талбайгаас Мягмар гаригт 11.55 цагт хөөргөжээ.

Найруулагч болон жүжигчид Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн техникийн, бие бялдар, сэтгэлзүйн болон бусад төрлийн сургалтад хамрагдсан байна. ОУСС руу ниссэн тэдний зорилго нь дэлхийн тойрог замд сансрын нисгэгчийн амийг аварч буй эмчийн тухай өгүүлэх “The Challenge” нэртэй уран сайхны киноны зураг авалт хийх аж. Энэхүү киноны зураг авалтад Оросын сансрын нисгэгчид болох Шкаплеров, Олег Новицкий, Петр Дубров нар оролцох юм байна.

Пересильд, Шипенко нар дэлхийн тойрог замд 12 хоногийг өнгөрүүлж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас ОУСС-д ажиллаж буй сансрын нисгэгч Олег Новицкийн хамт “Cоюз МС-18” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх ажээ. Новицкий эх дэлхийдээ энэ сарын 17-ны өдөр буцаж ирэх бол Шкаплеров и Дубров нар дэлхийн тойрог замд 174 өдрийг өнгөрүүлэх нь.

“Sputnik”-т мэдээлснээр, Пересильд, Шипенко нар дээрх киноны зарим зургийг ОУСС-ын ОХУ-ын хэсэгт авахаар төлөвлөжээ. Зохиолын дагуу гол дүр болох зүрхний мэс засалч (Юлия Пересильд) сансрын нисэгчдийн нэгэнд жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр ОУСС руу яаралтай очих ёстой болдог байна.

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг "Союз-2.1а" зөөгч пуужинг хөөргөж буйг болон кино багийн гишүүд бүхий "Союз МС-19" жолоодлогот хөлгийг ОУСС-тай залгагдаж буйг шууд дамжуулан үзүүлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: TASS, SPUTNIK, РОССИЙСКАЯ ГАЗЕТА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 202.179.24.57

Манайх нүүрс, жорлонгоо ярьж байхад бусад улс сансарт кино хийх тухай ярьж байгаа нь одоо тавилан юм даа

Avatar

Зочин 2021-10-05 202.126.90.2

бас порно хэсэгийн зураг авалт хийн л гэсэн шүү

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

Ямар гоё юсм бэ ? 2021-10-05 103.212.117.91

Ямар гоё юсм бэ ?

Avatar

Зочин 2021-10-05 192.82.90.232

Балайрах юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж