Европ эрчим хүчний үнийн өсөлтийг эерэгээр хүлээн авлаа | News.MN

Европ эрчим хүчний үнийн өсөлтийг эерэгээр хүлээн авлаа

Европ эрчим хүчний үнийн өсөлтийг эерэгээр хүлээн авлаа

Европ эрчим хүчний үнийн өсөлтийг эерэгээр хүлээн авлаа

Евро бүсийн Сангийн сайд нар Европын холбооны орнуудын эрчим хүчний үнийн өсөлт инфляцид нөлөөлж байгаа нь түр зуурын асуудал боловч зайлшгүй хяналт тавих шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.

Люксембургт болсон Евро группийн уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Европын эдийн засгийн комиссар Паоло Гентилони Даваа гаригт энэ талаар мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эрчим хүчний асуудлаас үүдэлтэй инфляцийн өсөлт 2022 онд эргэн буурах төлөвтэй байгаа аж.

Цахилгааны үнийн өсөлт олон хүчин зүйлийн нэгдэл боловч дэлхийн зах зээл дээрх хийн эрэлт нэмэгдсэн, нийлүүлэлт хангалтгүй байгаа зэрэг нь гол шалтгаан болжээ. Тодруулбал, царт тахлын улмаас хойшлогдоод байсан дэд бүтцийн ажил сэргэсэн зэргээс шалтгаалан цахилгааны үнэ нэмэгдсэн байна.

Тиймээс Европын гишүүн орнуудын уялдаа холбоотой хамтын ажиллагаа нь энэ хямралыг даван туулах чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв. Хамгийн гол нь энэ алхам цаг үеэ мэдэрсэн байж, нүүрс төрөгчөөс ангид эдийн засгийг бий болгохын төлөө тууштай чиглэх учиртай аж.

Мөн Европын зарим орны засгийн газар цахилгааны төлбөрийн нэмэгдлийг зохицуулах тал дээр арга хэмжээ хэдийн авч эхэлсэн тул “Ногоон хэлэлцээр”-т асуудал үүсэхгүй гэдгийг онцлов.

Сайд нарын хэлэлцээний удирдагч байсан Пасчал Донохо хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ инфляцийн өсөлт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих хөдөлгөөнд саад учруулахгүй гэдэг дээр бүгд санал нэгдсэн гэжээ.

Тэрбээр “Бидний одоо явуулж буй бодлого болон хэрэгжүүлж буй сэргээн босголтын санхүүжилт пүүсүүд болон өрхүүдийг эдийн засгийн хямралаас гаргахад хамгийн чухал дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж