МЭДЭГДЭЛ | News.MN

Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан 9 харилцагч өнөөдөр ХААН Банкны төв оффист ирсний дагуу банкны удирдлага, холбогдох газрын мэргэжилтнүүд хүлээн авч уулзсантай холбоотой мэдэгдэл гаргаж байна.

Сүүлийн үед цахим залилан, кибер гэмт хэргийн гаралт Монгол Улсад өсөж, банкны харилцагчдын и-мэйл, фэйсбүүкийн нууц мэдээллийг хууль бусаар олж авч түүгээр дамжуулан харилцагчийн интернэт банкаар данснаас нь зарлагын гүйлгээ хийх  тохиолдол цөөнгүй гарч, үүнтэй холбоотой нэр бүхий харилцагчид хохирол амссанд ХААН Банкны зүгээс харамсаж буйгаа илэрхийлж байна.

ХААН Банкны удирдлагууд эдгээр харилцагчийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдал, тулгарсан бэрхшээл, шийдлийн тухай нээлттэй ярилцаж, санал гомдлыг нь сонслоо. Уулзалтын үеэр хуулийн байгууллагаар дамжиж хэрэг шийдвэрлэх үйл явц удаашралтай байгаа, ХААН Банкны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй, хуулийн байгууллагатай хамтран ажиллахгүй байна, хэргийн үйл явцын тухай харилцагчдад мэдээлэл өгөхгүй, санаа тавихгүй байна гэсэн санал, гомдлыг иргэд хэлж байв. Мөн банкнаас хохирлоо гаргуулах шаардлага тавьсан төдийгүй хуулийн байгууллага ХААН Банкны дунд иргэд мухардаж байгаагаа уламжиллаа. Эдгээр харилцагчийн дунд мөнгийг залилсан эзэн холбогдогчийг хуулийн байгууллага олж тогтоосон бөгөөд тэдэнд шүүхээр ял шийтгэсэн тохиолдол ч  байгаа юм.

Банкны холбогдох удирдлагуудын зүгээс үүссэн нөхцөл байдал, харилцагчдын бухимдлыг ойлгон, харилцагчдын санал гомдлыг хүлээцтэй сонсож, тайлбар, мэдээлэл өгсөн төдийгүй хууль зүйн зөвлөгөө өгөх тусгайлан хуульч, өмгөөлөгч томилон ажиллуулахаа энэ үеэр мэдээллээ. Мөн энэхүү уулзалтыг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэбсайтууд шууд дамжуулсан. Банкны зүгээс тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөө, харилцагчдынхаа эрх ашгийг хүндэтгэн үзэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй байлцуулж уулзсан болно.

Уулзалтын дараа Харилцагчийн үйлчилгээний газар болон холбогдох мэргэжилтнүүд харилцагч тус бүртэй ганцаарчлан уулзаж, хэргийн үйл явц, банкнаас шаардлагатай тусламж дэмжлэгийн тухай зөвлөж, мэдээлэл өгсөн бөгөөд харилцагч тус бүрт эргээд мэдээлэл өгөхөөр тохирлоо.

Цахим гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж, гэмт хэрэгтнүүдийн арга заль улам нарийн болж байна. Тийм учраас интернэт хөгжсөн энэ үед харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл, нууц үгээ хамгаалах, болгоомжтой хандах, анхааруулах үүднээс бид банкныхаа боломжит бүхий л сувгаар мэдээлэл зөвлөмж хүргэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж буй “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” аянд идэвхтэй оролцож ирсэн. Тиймээс иргэд харилцагчид банкан дахь өөрийн мэдээллийг шинэчлэх, и-мэйл хаягийнхаа нууц үгийг тааварлахад хялбар биш, үсэг, тэмдэгт, тоо оруулан хийх, дансаа болон картаа бусдад ашиглуулахгүй байх нь өөрийгөө цахим эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг юм. Мөн өөрийн регистр, нэр хаяг, утасны дугаараа сошиал орчинд нээлттэй тавихгүй байх, онлайн худалдаа хийхдээ болгоомжтой, хариуцлагатай хандахыг банкны зүгээс зөвлөж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 139.5.216.37

Хаанбанк өөрөө луйварчидтай хамтараагүй л юм бол иргэдийн хохирлыг төлж өгөх ёстой.

Avatar

Зочин 2021-10-05 64.119.16.70

Арай алиа тайлбар тавих юмаа . Хошин шог шиг юм болох нээ . Банкны дансанд байгаа мөнгийг нь алдчихаад банк хариуцлага хүлээхгүй , иргэн хохирч байгаа юм бол татан буулгах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2021-10-05 103.212.117.130

БАНК САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА БӨГӨӨД ХАРИЛЦАГЧИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ ХАРИЛЦАГЧИЙН АНХНЫ ШААРДЛАГААР МӨНГИЙГ НЬ ГАРГАН ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ БӨГӨӨД ТЭР ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН ОРОНД "хулгайчийг олж тэр хулгайч нь иргэдийн хохирлыг барагдуулах" ухааны тэнэг тайлбар тавихаа болиоч. Хаан банк ёстой "эзэн ХААН " гэж андуураад байгаа юм биш үү.. банк бод эзэн биш харилцагч хадгаламж эзэмшигчийн үйлчилгээний бхйгууллаг шүү дэ . Харин харилцагч нь "ХААН" байх ёстой

Avatar

Зочин 2021-10-05 66.181.179.204

Хувийн мэдээллээ өөрсдөө болгоомжгүйгээр алдчихсан хүмүүс юм уу? Эсвэл Хаан банкны системээс нь хакердчихсан юм уу? гэдэг чинь ялгаатай шүү. Тодорхой бичвэл зүгээр байна.

Avatar

Зочин 2021-10-05 66.181.190.231

БЭЛЭН МӨНГӨ БОЛГООД ГУДСАН ДОРОО ХАДГАЛАХ ЮМ УУ?

Avatar

Монгол 2021-10-05 139.5.217.123

ХААН банк. Эхлээд харилцагчийн хохирлыг барагдуулах. 2 рт хулгайч аас өөрийн хохирлыг барагдуулах ёстой. УЧИР НЬ ИРГЭДАЙН МӨНГӨ ТУХАЙН ҮЕД ХААН БАНКНЫ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ ДОР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ НЬ Хаан банкинд байсан тул хулгайчийн өмнө хадгаламж эзэмшигч хохирогч нь биш Хаан банк хохирогч нь болно. ХАРИН ХААН БАНКНЫ ХУВЬД ИРГЭДИЙН ӨМНӨ ХУЛГАЙЧ Ч ИРГЭД ХААН БАНКНЫ ӨМНӨ ХОХИРОГЧ БОЛНО

Avatar

БҮТЭХГҮЙ ЭЭ 2021-10-05 202.179.27.118

ЗӨӨ ЗӨ БҮҮР АМАР АЙН. БАНК ХАРИУЦАХГҮЙ ЮМ БИЗ ДЭЭ…. БУСАД БАНКНУУД ЭНДЭЭШЭЭ ТОМХОН ДҮНТЭЙ ХАРИЛЦАХ ХАДГАЛАМЖЫГ БОЛ ШУУД ТОНОЧИХНЭЭ. ТЭГСНЭЭ ХАКЕР 2 …

Avatar

Mongol 2021-10-05 139.5.217.123

БАНК САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА БӨГӨӨД ХАРИЛЦАГЧИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ ХАРИЛЦАГЧИЙН АНХНЫ ШААРДЛАГААР МӨНГИЙГ НЬ ГАРГАН ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ БӨГӨӨД ТЭР ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН ОРОНД "хулгайчийг олж тэр хулгайч нь иргэдийн хохирлыг барагдуулах" ухааны тэнэг тайлбар тавихаа болиоч. Хаан банк ёстой "эзэн ХААН " гэж андуураад байгаа юм биш үү.. банк бод эзэн биш харилцагч хадгаламж эзэмшигчийн үйлчилгээний бхйгууллаг шүү дэ . Харин харилцагч нь "ХААН" байх ёстой

Avatar

Зочин 2021-10-05 66.181.181.142

мэпээддийн аюулгүй байдлыг банк өөрөө хангах ёстой, харилцагчийн мөнгийг хадгалж чадахгүй алдсан бол иргэнийг хохиролгүй болгох нь зөв.

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-05 192.82.77.109

Medegdel shig yum gargaad ungurch boloxgui. Xoxirliig ni baragduul ta nar.

Avatar

Зочин 2021-10-05 66.181.176.227

Энэ хүмүүс зарим нь өөрсдөө хулгайлчихаад даииад банкнаас шаардаө авах гээд я ваад байлаг биш биз

Avatar

Зочин 2021-10-05 122.201.31.25

Сэтгэгдэл яагаад устгаад байна

Avatar

Зочин 2021-10-05 122.201.31.25

ХААН БАНКНААС ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙСАН ХҮНИЙ ДАНСНААС ШУУД МӨНГӨ НЬ АЛГА БОЛДОГ. ЯМАР УЧИР БАЙНАА

Avatar

Зочин 2021-10-05 66.181.188.26

Дэлхийд байхгүй хүүтэй банк, шулаач №1

Avatar

mongol 2021-10-05 202.179.27.31

gadaad gvilgee bol bvr i asyydaltai

Avatar

Зочин 2021-10-05 202.126.89.149

Хаан банк бусдын мэдээллийг хууль бусаар цааш нь дамжуулдаг болох нь тодорхой болж байна даа

Avatar

Зочин 2021-10-05 192.82.82.180

Хөдөөний салбар нь хэн хэдэн төгрөгийн хадгаламжтайг амны зугаа болгоод ярьж байдаг. Банк хүний мөнгө алдаад бид хариуцахгүй гэдэг чинь яг юу гэсэн үг вэ?

Avatar

Иргэн 2021-10-05 202.21.104.234

Хаанбанкны ажилтан нар харилцагчийнхаа мэдээллийг тэр тусмаа утасны дугаарыг өөр этгээдэд шууд өгдөг, тэгээд түүндээ огтхон ч санаа зовдоггүй, үл тоодог байдал сүүлийн үед маш их гарч байгаа. Харилцагчийн мэдээлэл нууц байх ёстой байтал өөрсдөө хүний мэдээллийг өгөөд, санал гомдлоо илэрхийлэхэд хариу өгдөг ч үгүй. Шинэ хэдэн эмэгтэй захирлууд нь үнэхээр олигтой ажиллаж чадахгүй байна. Маш хангалтгүй байна.

Avatar

Зочин 2021-10-05 150.129.143.176

xaanbanknaas bi tatgalzaj bn.

Avatar

Зочин 2021-10-05 103.80.210.183

замбараа байхгүй л банк болсон л доо. гитлерийн германы иргнэнээс улс эргүүлэн авахаа л хичээх ёстой доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж