Вашингтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно | News.MN

Вашингтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Вашингтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Вашингтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган ирэх сарын 15-наас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотод тус тус зохион байгуулагдах юм байна.

Вашингтон хотын Дэлхийн худалдааны төвд зохион байгуулагдах чуулганы үеэр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарах аж. Мөн оролцогч нар Олон улсын худалдааны төвийн 100 гаруй орны 330 төвийг хамарсан 750 мянга гаруй бизнес эрхлэгчтэй ажил хэргийн холбоо тогтоож, үйлдвэрлэл-технологи, бизнес эрхлэлтийн хүрээнд өөрийн бизнес үйл ажиллагаа болон улс орноо сурталчлан таниулах боломжтой ажээ.

Энэ удаагийн үйл ажиллагаа үйлдвэр, ХАА, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээллийн технологи, анагаах ухаан, банк санхүү, түүн дотроо финтек, харилцаа холбоо, уул уурхайн салбарыг хамарч буй юм байна.

Цахим болон тусгайлсан VIP бизнес уулзалт, бизнесийн сургалт-семинар хэлбэрээр болж, олон улсын 40 гаруй хөрөнгө оруулагч нарт төсөл танилцуулан соёл урлагаа толилуулах аж. Эдгээр үйл ажиллагааг чуулган болон үзэсгэлэн худалдаа дууссаны дараа мэдээллийн албан ёсны сувгуудаар хоёр сар сурталчлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-10-05 202.21.124.134

khudlaa zohion baiguulaltgui uzesgelen khiij mungu oldogoo GADAAD YAM,HUDEE AJ AHUIN, yam,HUDALDAA AJ UILDVERIIN TANkhim bolioch ee

Avatar

Зочин 2021-10-05 202.126.94.205

Монголд юу үйлдвэрлэдэг юм бэ нөгөө улиг доиог хэдэн эсгий ноос ноолуур уу ккк

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-05 202.9.40.91

Ehlel утсаа өгч явуулахгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж