УОК, НОК-ыг нэгтгэж, бүрэлдэхүүнийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

УОК, НОК-ыг нэгтгэж, бүрэлдэхүүнийг шинэчилнэ

УОК, НОК-ыг нэгтгэж, бүрэлдэхүүнийг шинэчилнэ

Улс орон, ард иргэдээ аюулаас хамгаалах үүрэгтэй Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссыг нэгтгэж, удирдлагаар нь Б.Ууганбаярыг томилох асуудлыг өнөөдөр (2021.10.05) хэлэлцэж байна. Тэрбээр өмнө нь Шуурхай штабын даргаар ажиллаж байсан билээ.

Одоогоор УОК-ын даргаар Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын даргаар хотын дарга Б.Сумъяабазар нар ажиллаж буй. Гэвч тэдний  удирддаг хоёр комиссыг нэгдсэн нэг удирдлагатай болгож, даргаар нь Б.Ууганбаярыг сонгох болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Одоо хуралдаж байна. Даргыг албан журмаар томилоогүй, хэлэлцэж байна" гэсэн тайлбар өглөө.

Covid-19-ийн онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түр журам зэргийг нөхцөл байдлыг харгалзан гаргадаг тус комисс нэгдэх болсон нь анхаарал татаж буй. Учир нь Шадар сайд, хотын даргын аль аль нь халаа, сэлгээ хийхээс илүүтэй одоо ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтаар УОК, НОК ажиллах нь зүйтэй гэсэн тайлбарыг өнгөрсөн сард өгч байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар эцсийн шийд гарах бөгөөд комиссын бүтэц хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхой болох нь.

Иргэдийн хувьд НОК-ын гаргасан шийдвэрийг УОК хүлээж авдаггүй тохиолдол гардаг учир ийнхүү нэгдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж