Холливудын арын албаныхан цалингаа нэмүүлэхээр ажил хаяв | News.MN

Холливудын арын албаныхан цалингаа нэмүүлэхээр ажил хаяв

Холливудын арын албаныхан цалингаа нэмүүлэхээр ажил хаяв

Холливудын арын албаныхан цалингаа нэмүүлэхээр ажил хаяв

Холливудын арын албаны Олон улсын театрын тайзны ажилчдын холбооны хэдэн мянган ажилтан цар тахлаас болж улам аюултай болсон ажлын орчин, бага цалингаа эсэргүүцэн ажил хаяжээ.

Тус холбоо АНУ, Канадад л гэхэд 150 мянган гишүүнтэй бөгөөд энэ удаагийн ажил хаялт нь 128 жилийн турш хийж байгаагүй үйлдэл аж. Мөн ажил хаях шийдвэрийг гишүүдийн 98 хувь нь дэмжжээ.

Тэдний энэ ажил хаялт нэлээд олон уран бүтээлийн явцад хүнд цохилт болж болзошгүй байгаа аж. Холбоо мэдэгдэлдээ “Манай ажилчид санаагаа маш тодорхой илэрхийлж байна. Бидэнд хоолны цаг, унтах цаг, амралтын өдөр гэх мэт хүний наад захын хэрэгцээ шаардлага бий. Үүнийг огт тоолгүй хамгийн бага цалин өгч, амьтан шиг харьцаж байна” гэжээ.

Мөн тэд гишүүн бус холбоотнуудаасаа гарын үсэг цуглуулж эхэлсэн нь аль хэдийнэ 120 мянга давсан байна. Түүнчлэн Александиа Кортез тэргүүтэй Конгрессын гишүүд ч тэдний талд байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж