Ирэх 2022 онд дэд бүтцийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд | News.MN

Ирэх 2022 онд дэд бүтцийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд

Ирэх 2022 онд дэд бүтцийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд

Ирэх 2022 онд дэд бүтцийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд

Гүйцэтгэх засаглал дэд бүтцийн бүтээн байгуулалт, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд 733.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй нь.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход түлхүү чиглэсээр ирсэн. Энэ хүрээнд 2022 онд эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн өмнөх онуудад эхэлсэн төслүүдийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах чиглэл баримталж байгаа аж.

Ирэх 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цахим систем, аргачлалын дагуу боловсруулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүдийг төсвийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжиж, энэ хүрээнд 2021 оны түвшнээс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их байхаар төлөвлөсөн байна.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж төсөөлжээ. Үүнд:

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Энэ оны нэгдүгээр сарын 29-нд УИХ Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Төслийн хэрэгжилт 30 гаруй хувьтай буйг Засгийн газар мэдээлсэн. БНЭУ-ын 1,236.0 сая ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах юм.

Энэ бүтээн байгуулалтын тухайд өнөөдрийн байдлаар Сайншандаас үйлдвэр хүртэл 17 км хүн даацын авто зам, 27.2 км салбар төмөр зам, төмөр замын өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц баригджээ. Нийт 549 айлын хотхоны бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Ирэх 2022 онд 150 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн технологийн бус байгууламж (EPC-1)-ийг дуусгах, үйлдвэрийн анхдагч процессын болон дагалдах байгууламж (EPC-2)-ийн гэрээг байгуулж, урьдчилгаа санхүүжилт олгох, 35 МВт-ын хүчин чадалтай Үйлдвэрийн цахилгаан станц ((EPC-3)-ын гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт олгох аж.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна.

Өнөөдрийн байдлаар тус станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулаад байгаа аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулжээ.

Ирэх 2022 онд 115.4 тэрбум төгрөгөөр төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг хангаж, төслийн зураг төслийн ажил, ажлын талбар бэлтгэх, түр байгууламж барих, нэвтрэх зам болон гүүр барих ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН 204 КМ АВТО ЗАМЫН ЗАСВАР, НЭМЭЛТ 2 ЭГНЭЭ ЗАМ

Энэ ажил Азийн хөгжлийн банкны 60.0 сая ам.долларын, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багц ажил 90 хувьтай, зорчих хэсгийг ашиглалтад оруулжээ.

Мөн 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг цуцалж, шинээр байгуулах ажил хийгдэж буй аж. Нэмэлтээр хоёр эгнээ автозам барих ажлын далан, ухмал, суурийн доод үе, гүүр барих ажил болон инженерийн, шугам, сүлжээ, газар чөөлөөлөх ажлууд хийгдэж буй юм байна.

Ирэх 2022 онд 117 тэрбум төгрөгөөр хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багцыг дуусгаж, 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг байгуулж, гүйцэтгэх ажил хийгдэх нь. Мөн нэмэлт хоёр эгнээ авто зам байгуулах ажлыг 40 хувьд хүргэж, бэлтгэл суурийн үеийг хийж гүйцэтгэх юм байна.

10 АЙМГИЙН ТӨВИЙН ДУЛААНЫ СТАНЦ

БНСУ-ын 148.7 сая ам.долларын зээлээр Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 71 км орчим урттай дулаан дамжуулах шугам сүлжээг  барьж байгуулах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа нь хийгджээ. Мөн ажлын эзэлхүүн, технологи, тавигдах ерөнхий шаардлагыг баталгаажуулж, ерөнхий зураг төсөл боловсруулжээ. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарласан, сонгон шалгаруулалт хийгдэж байгаа аж.

Ирэх 2022 онд нийт 92 тэрбум төгрөгөөр барилга угсралтын ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмж материалын худалдан авалт, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 202.126.89.146

За том бүтээн байгуулалтандаа зүрх дараад явсан зүгээр байх шүү. Цаашдаа гол нь хяналттай

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-05 202.126.88.156

Богдхан төмөр зам, 5-р цахилгаан станц, УБ дагуул хот байгуулах, Эгийн голын УЦС, ТТ-н нүүрс угаах үйлдвэр гм төслүүдээ яах юм бол?

Avatar

Zochin 2021-10-05 66.181.190.155

Huukiin daraagiin tsavchaa mod tarih ehniih n shahmal tulsh tezu bhgui neftiin uildver bsan.

Avatar

Зочин 2021-10-05 59.153.113.158

Ийм сэтгэлгуй сайдууд байхад ажил бутэхгуй хурдан шиг зайлуулаад дараагийн хун нь хийг дээ

Avatar

ИРГЭН 2021-10-05 202.9.46.26

ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА ДУУСГАХАА БОЛИО ЮУ ????????????

Avatar

Тулга 2021-10-05 65.49.38.138

Мод тарих л зөв.Дэлхийн Монголчууд Монгол улстаа ирж мод тариарай гэж уриалаад үзээрэй.Маш ихээр дэмжигднэ. мод тарина.Өвс Сөөг ч тарина.Ажиллана.Ажиллаж чадна гэдгээ дэлхийд харуулах ёстой.хэзээ болтол залхуураж суух юм бэ.

Avatar

Зочин 2021-10-05 192.82.78.6

Ганц үйлдвэр цахилгаан станц барина гэж уриалдаг болоосой.Ноднин ч хийнэ гэж их орилсон тэр нь даанч цаасан дээр л үлдэнэ

Avatar

зочин 2021-10-05 103.14.36.18

бичиг үсгийн, утгын алдаагаа хянаач

Avatar

Дархан 2021-10-05 64.119.17.105

Дарханы 2 эгнээ замыг 22 онд бүрэн дуусгана гэсэн яасан бэ 40% хувь хийнэ гэсэн бн.яасан худлаа ш****г засаг вэ…

Avatar

Зочин 2021-10-05 192.82.73.105

Ковидоос болж саатал гарсан юм биш үү. Ардчилагч гэх хуурамч хаягтай хулгайчууд энэ хүнд үед бүх зүйлийг хэвийн үргэлжлүүлж, эх орноо цэцэглүүлэх байсан хэрэг үү.Эд нарт бусдыг гүтгэж гүжирдэх ,дайрч доромжлох, хийж бүтээсэн болгоныг муулж гуйвуулах, хийх ажилд гох дэгээ тавих, чөдөр тушаа болох заа даа ер нь энэ мэтийн л зүйл хийх нийгмийн дайснууд шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-05 202.126.89.172

МАН-ын авлигачдын эх оронч санаачлагын цаана дандаа өөрсдийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугдаж байдаг. Наалдан пад, ховхрон пяр болсон бүтээн байгуулалт л хийдэг дээ. Чанаргүй л байр байшин барьж бүтээдэг шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-05 192.82.78.6

5 толгойн цахилгаан станц чинь цаасан дээр үлдсэн үү Эгийн голын усан цахилгаан станц 5-р цахилгаан станц зэрэг цаасны төслийн ажлууд хөвөрсөөр л бх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж