ОХУ анх удаа цөмийн хөдөлгүүрт шумбагчаас Зиркон пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

ОХУ анх удаа цөмийн хөдөлгүүрт шумбагчаас Зиркон пуужин харвав

ОХУ анх удаа цөмийн хөдөлгүүрт шумбагчаас Зиркон пуужин харвав

ОХУ-ын тэнгисийн цэрэг дуунаас хурдан Зиркон пуужинг анх удаа цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцноос амжилттай харважээ. Эл туршилт ОХУ-ын Умард Арктик нутгийн Барентс тэнгист болсон байна.

Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас дүрс бичлэг нийтэлжээ. Зиркон пуужинг анх 2016 онд бүтээсэн юм. Албаныхны мэдээлснээр, тус пуужин дайсны усан онгоцуудыг сөнөөх зориулалт, өндөр хүчин чадалтай аж. Мөн 9800-11025 км/ц хурдалдаг нь дайсанд мэдэгдэлгүй хурдан байгаа онох давуу талтай аж.

АНУ-ын тэнгисийн цэргийн адмирал Чарльз А.Ричардын хэлснээр ОХУ, БНХАУ-ын сүүлийн үед бүтээж буй дуунаас хурдан пуужингууд АНУ-ын эсрэг багагүй аюул заналхийлж байгаа юм. Учир нь АНУ-ын газрын болон сансрын мэдрэгч байгууламжууд энэ төрлийн пуужинг илрүүлэх тал дээр асуудалтай байгаа аж.

Энэ оны эхээр Москва зэвсэглэлээ дуунаас хурдан болон лазер зэвсгүүдээр шинэчлэн сайжруулж буйгаа зарлаж, аль ч улсыг Оросын улаан шугам давахгүй байхыг сануулж байлаа.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж