Олон улсын эдийн засгийн "Forbes" сэтгүүлийн мэдээллээс харвал Марк Цукерберг олон тэрбум ам.долларын алдагдалд оржээ. Улмаар Цукерберг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад нэг байр ухарч, зургадугаарт бичигдэх болсон байна.
Тухайлбал, түүний эзэмшдэг "Facebook", "Messenger", "Instagram", "WhatsApp" дөрвөн харилцаа холбооны платформ өнөөдөр/2021.10.5/ зургаан цагийн турш ажиллагаагүй болсон юм. Түүнээс гадна өчигдөр/2021.10.4/ мэдээллийн мэргэжилтэн Фрэнцис Хаугений өгсөн ярилцлагаас болж "Facebook"-ийн хувьцааны үнэ огцом буурсан юм.
Хауген тус компанийн хэрэглэгчдэд нөлөөлдөг сөрөг нөлөөний тухай ам нээж, ташаа мэдээллийг далдлах бодлого нь үнэн зорилгоосоо хазайж, ашиг олохын төлөөх хэрэгсэл болсон тухай ярьсан юм.
Мөн энэ доголдлыг гэмт хэрэгтнүүд ч зүгээр өнгөрөөсөнгүй. Эх сурвалжуудын мэдээлснээр сүлжээ унасан хойгуур "Facebook" хэрэглэгч нийт 1.5 тэрбум хүний иргэний үнэмлэхний мэдээлэл, жинхэнэ нэр, утасны дугаар, байршил зэрэг алдагдаж, тэр нь харанхуй веб дээр сая хүний мэдээлэл 5000 ам.доллар гэж зарагдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: RT
Зочин 2021-10-05 202.131.225.197
tegehed manaid yu ch buteej bosgoogui baij turd garaad l terbumtan boldog tiim bolohoor hooson tolgoitoi baisan ch turd garchih yumsan terbumtan bolchih yumsan gesen ulsuud olshirch baina
Зочин 2021-10-05 5.183.209.217
=>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T
os 2021-10-05 216.38.195.77
gadnii yxamsarf