"Squid Game" киноны талаарх таны мэдээгүй 10 факт

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

"Squid Game" киноны талаарх таны мэдээгүй 10 факт

"Squid Game" киноны талаарх таны мэдээгүй 10 факт

“Netflix”-ийн цоо шинэ Солонгос цуврал “Squid Game" дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ энэ цувралтай холбоотой 10 фактыг хүргэж байна.


  1. КИНОНД ГАРДАГ ДУГААР ЖИНХЭНЭ

Киноны эхэнд тоглогчдыг урьдаг нэрийн хуудсан дээрх дугаар жинхэнэ аж. Зураг авалтын багийнхан утасны дугаарын дунд эсвэл төгсгөлийн гурван оронг арилгах байсан ч алдаа гаргаж эхний гурван оронг нь хасчээ. Солонгос дугаарын хувьд эхний гурван оронг нь оруулахгүй найман оронтой дугаар руу дуудлага хийвэл тухайн бүс нутгийнхаа хэрэглэгчидтэй холбогддог гэнэ.

Дугаарын жинхэнэ эзэн рүү кино гарснаас хойш олон тооны дуудлага, мессеж ирж байгаа ч дугаараа солих бодолгүй байгаа гэжээ. Дугаарын эзэн ярихдаа “Бид энэ дугаараар дамжуулан захиалга авдаг учир дугаараа солих бодолгүй байгаа. Гэхдээ л маш олон дуудлага мөн тооны мессеж ирж байна” гэв.

  1. КИНОНД ГАРДАГ ХҮҮХЭЛДЭЙ БОДИТ

Цувралын эхний анги дээрх “Улаан гэрэл, ногоон гэрэл” тоглоомын хүүхэлдэй бодитой оршдог ажээ. Уг хүүхэлдэй нь Чуньбук аймгийн Жичион хотын Мача Ланд хэмээх морин тэрэгний музейн үүдэнд байдаг.

  1. АБДУЛ АЛИГИЙН ДҮРД ӨӨР ЖҮЖИГЧИН ТОГЛОХ БАЙСАН

Жүжигчин Анупам Трипатигийн тоглосон Али хэмээх гэнэн, сайхан сэтгэлтэй Пакистан залуугийн дүрд өөр жүжигчин тоглох байжээ. Тодруулбал, Филиппин жүжигчин Карло Аквино байсан гэнэ. Гэвч цар тахлын хязгаарлалтын улмаас тэрбээр Солонгос руу нэвтэрч, зураг авалтад орж чадаагүй аж.

  1. "SQUID GAME"-ИЙГ ХЭН Ч ТООГООГҮЙ

Цувралын найруулагч Хван Дон Хюг ярилцлагынхаа үеэр “Энэ цувралыг хачин, үнэмшилгүй гэж хүмүүс ярьж байхыг сонсч байсан. Бид боломжтой бүхий л хөрөнгө оруулагчид, жүжигчдэд хандахад тэд татгалзсан. Харин 10 гаруй жилийн дараа онлайн стрийминг үйлчилгээ эрчээ авч, мөн баян, ядуугийн ялгаа ч асар их болсон. Богино хугацаанд их мөнгө олох хүсэлд хүмүүс автаж эхэлсэн. Ийм л зүйлс киног илүү бодитой, амьд болгосон” хэмээн ярьжээ.

Угтаа зохиол нь 2009 онд бэлэн болсон ч хөрөнгө оруулалт байгаагүй тул цуврал бүтээгдэх гэж 10 гаруй жил болжээ.

  1. АВСНЫ ЦААДАХ ҮНЭН

"Squid Game"-ийн уран сайхны найруулагч Ча Күн Сүн ягаан баглаатай авсны талаар ярихдаа “Би өөрийгөө тоглоомыг зохиосон хүн гэж төсөөлсөн. Өөрийгөө бурхан гэж бодон оролцогчдод амьдралаа өөрчлөх боломж өгсөн. Энэ бол миний тэдэнд өгч буй бэлэг. Шарилыг нь хүртэл шатаах зууханд хийж байгаа нь миний өршөөлийн илэрхийлэл” гэжээ.

  1. ХАРУУЛЫН ХУВЦАС ӨӨР БАЙХ БАЙСАН

Энэ цувралын гол бэлгэ тэмдгүүдийн нэг бол яахын арга харуулуудын дүрэмт хувцас, маск. Ирэх Хэллоуины баярын гол гоёл байх нь дамжиггүй. Тэгвэл энэхүү дүрэм хувцасны оронд эрэгтэй скаутын дүрэмт хувцас өмсүүлэх байсан гэнэ.

Энэ талаар найруулагч Хван Дон Хюг “Эхлээд би скаутын хувцас өмсүүлэхийг хүссэн. Ингэснээр харуулуудын биеийн хэлбэрийг илүү гаргаж өгнө гэж бодсон юм. Гэхдээ л шоргоолж шиг харагдаагүй. Тиймээс биеийг нь бүхэлд нь халхлах хэрэгтэй болсон. Хамгийн зөв сонголт нь л малгаЙтай шүхэрчний хувцас болж таарсан. Ингэснээр нүүр, биеэ хаах боломж бүрдсэн” гэжээ.

  1. BLACKPINK ХАМТЛАГИЙН JENNIE КИНОНД ГАРДАГ

Та бүхэн киноны төгсгөлийг сайн анзаарвал "Jennie"-ийн нэр үзэгддэг аж. Учрыг тодруулбал, дуучин бүсгүй өөрийн сайн найз Жүн Хо Ёныг дэмжин кино зураг авалтын багийнханд зориулж, зайрмагны бүхээгтэй тэрэг явуулж байжээ.

"Jennie" бүхээгтэй тэргэн дээр “Жүжигчид, зураг авалтын багийнхан, арын албаныхан минь манай Сабёокыг харж хандаарай” гэж бичжээ.

  1. КИНОНД ҮЗЭГДДЭГ ХӨШӨӨНҮҮД ЖИНХЭНЭ ХҮМҮҮС

Киноны төгсгөлд барууны баячууд хүрэлцэн ирж, VIP лаунжид тухалдаг. Энэ үеэр биеэ будсан жинхэнэ хүмүүс хөшөө болж, кинонд оролцсон аж. Нэгэн ютубер энэ талаар ярьсан бөгөөд түүнд киноны хүн хөшөөний дүрд тоглооч гэсэн санал ирсэн ч тэрбээр татгалзсан гэнэ. Түүнд гурав хоногийн ажлын хөлс гэж таван сая вон, өдрийн хоол, хүргэлтийн үйлчилгээ гээд бүхнийг санал болгожээ.

  1. СЭЖҮҮР

Киноны эхэнд л оролцогчид ямар тоглоом тоглох вэ гэдгийг ханан дээр дүрсэлжээ. Гол нь давхар орнууд байсан учир оролцогчид ч, үзэгчид ч анзаараагүй аж. Харин оролцогчид багасах тусам ор багасч, ханан дээрх зурагнууд тод болжээ.

  1. ХОЁРДУГААР УЛИРАЛ ГАРАХ УУ?

Киноны найруулагчийн ярьснаар эхний улирлын зохиолыг бичих гэж тэрбээр маш энерги мөн сөжү зарцуулсан гэнэ. Тиймээс энэ бүхнийг дахин давтах хүсэлгүй байгаагаа дуулгажээ.

Хван Дон Хюг ярихдаа “Анх зохиолоо бичихдээ хагас шил сөжү ууж, бүтээлч сэтгэлгээгээ өдөөдөг байлаа. Би одоо дахиж ингэж чадахгүй ээ. Энэ цувралын зохиолыг бичих энгийнээс хүнд байсан. Ганц ангит кино биш цуврал шүү дээ. Эхний хоёр ангийг л бичиж, хянах гэж зургаан сар болсон. Тэгээд л найз нөхөдтэйгөө зөвлөлдөж, бүтээлээ сайжруулсан. Шинэ улирлын талаар санаа алга. Бодоход л ядарч байна. Гэхдээ хийх хэрэгтэй гэвэл ганцаараа хиймээргүй байна. Олон зохиолчид хамтарч суугаад хийвэл таатай байна” гэв.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж