Бараа захиалсан иргэн 5 сая төгрөгөө залилуулжээ | News.MN

Бараа захиалсан иргэн 5 сая төгрөгөө залилуулжээ

Бараа захиалсан иргэн 5 сая төгрөгөө залилуулжээ

Бараа захиалсан иргэн 5 сая төгрөгөө залилуулжээ

Цагдаагийн байгууллагад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдсээр байна. Тодруулбал, иргэн О нь өнгөрсөн есдүгээр сарын 10-нд бараа захиалахаар нэр бүхий байгууллагын дансанд таван сая төгрөг шилжүүлсэн ч залилуулжээ.

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж 45 настай М гэгчийг шалгаж байгаа аж.  Мөн Солонгосын виз гаргаж өгнө гэж 5.1 сая залилсан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж буй.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 9-нд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж иргэнээс 5.1 сая төгрөгийг шилжүүлэн авсан байжээ. Энэ мэтчилэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс цахим сүлжээг онилсныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Ялангуяа орон сууцанд байр түрээслүүлнэ, урьдчилгаа авна, Солонгосын виз гаргаж өгнө гэх зэргээр иргэдийг хууран мэхэлж, залилж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 103.80.210.183

шууд элчинд нь айраг тарвага өгсөн бол дээр байж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж