Тайванийн агаарын бүсэд Бээжингийн 56 хятад онгоц нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Тайванийн агаарын бүсэд Бээжингийн 56 хятад онгоц нэвтэрчээ

Тайванийн агаарын бүсэд Бээжингийн 56 хятад онгоц нэвтэрчээ

Тайванийн эрх баригчид Бээжингээс өдөөн хатгасан хариуцлагагүй үйлдлүүдээ зогсоохыг шаардлаа. Учир нь өчигдөр/2021.10.4/ Бээжин өмнө нь хөөргөж байгаагүй олон буюу 56 онгоц Тайванийн агаарын бүс рүү илгээсэн байна.

Сүүлийн үед улам нэмэгдэж байгаа эдгээр үйлдлүүдийг Тайвань эрс буруушааж, өдөөн хатгалга гэж үзэж буй. Харин Хятадын зүгээс энэ үйлдэлд нь “дотоодын” хэрэгт хошуу дүрж байгаа АНУ буруутай гэж тайлбарлаж байна.

Хятадын Тайваньд үзүүлэх дарамт сүүлийн нэг жилийн хугацаанд огцом нэмэгдсэн юм. Ялангуяа аравдугаар сар эхэлснээс хойш нийт 150 онгоц хөөргөж, Тайванийн агаарын бүсийг зөрчсөн аж.

Өчигдөр/2021.10.4/ болсон үйл явдлын хувьд өглөө эрт эхлээд "J-16" загварын 34 сөнөөгч онгоц, "H-6" загварын 12 цөмийн бөмбөгдөгч онгоц, орой нь дөрвөн сөнөөгч онгоц Пратас арлын ойролцоо эргэлдсэн гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж